"14-21 насны охидын 70 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдан авахаас ичдэг"

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шотланд улс зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэн бүр үнэ төлбөргүй авах боломжийг бүрдүүлсэн дэлхийн анхны улс боллоо. Тодруулбал, тус улсын парламент зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үнэгүй болгох хуулийн төслийг өчигдөр баталсан байна. Хуулийн дагуу тампон, ариун цэврийн хэрэгслийг хэрэгтэй хүн нь үнэгүй авах юм.  Энэ талаар Хөдөлмөрийн намын гишүүн Моника Леннон “Цар тахлын үеэр зайлшгүй шаардлагатай тампон, ариун цэврийн хэрэгсэл, дахин ашиглаж болох бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах ажлыг зогсоож болохгүй” гэжээ.

Хэдийгээр иргэн бүр гэж заасан боловч дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг бага орлоготой иргэдэд үнэ төлбөргүй тараах юм. Үүндээ Шотландын Засгийн газар 5.2 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг бага орлоготой өрхүүдэд хүргэх үйлчилгээнд хагас сая евро зарцуулах юм. Энэ хууль хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

Эмэгтэй хүний сарын тэмдэг таван өдөр үргэлжилдэг. Шотландад нэг сар хэрэглэх тампон болон ариун цэврийн хэрэглэлийн үнэ найман евро байдаг боловч зарим нь үүнийгээ авч чаддаггүй байна. Сургууль, коллеж, их сургуулийн 2000 орчим сурагч, оюутны дунд явуулсан судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь  дээрх бүтээгдэхүүнийг үнэгүй олгохыг зөвшөөрчээ.  Тиймээс их сургууль, коллеж, сургуулиудыг дээрх бүтээгдэхүүнийг үнэгүй тараахыг зөвшөөрсөн байна.

Үүнээс гадна Их Британийн охид бүсгүйчүүдийн 10 хувь нь ариун цэврийн хэрэгслээ авах чадваргүй, 15 хувь нь худалдан авахад хүндрэлтэй байдаг, 19 хувь нь үнийн улмаас тохирохгүй бүтээгдэхүүн худалдан авахад хүрсэн гэсэн судалгаа гарчээ.  Энэ нь залуу охидын тулгамдсан асуудал болдог гэдгийг судлаачид онцолжээ. Тухайлбал, 14-21 насны охидын 70 хувь нь ариун цэврийн хэрэглэлээ худалдан авахаас ичдэг байна.

Эх сурвалж:BBC                                   

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин