Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт түгээлтэд "Тээвэр зууч" программыг ашиглаж эхэллээ

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хорио хязгаарлалт тогтоосон үед халдвар хамгааллын шаардлагын дагуу хүмүүс хоорондоо биечлэн шууд харьцахгүйгээр цахим технологи ашиглан хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

Уг ажиллагааг зохион байгуулах түр журмыг Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлуулаад байна. Хүнсний болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос санаачилж боловсруулсан “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглаж байгаа бөгөөд ЗТХЯ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

11 дүгээр сарын 21-22-нд ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгчдэд зориулж 4 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулж, “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-д бүртгэлжүүлэх, QR код олгох ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд одоогоор системд нийт 2531 хэрэглэгч /хувь хүн, ААН/ бүртгүүлээд байна.

Өнөөдөр 1416 тээвэрлэгч бүртгэгдээд байгаагийн 1217 нь тээвэрлэлт гүйцэтгэж, ачааны тээвэрлэлт зохион байгуулалтад орж эхэллээ.  

Тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаанд цагдаагийн болон мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавих боломжтой бөгөөд тээвэрлэгчийн баталгаажсан тээвэрлэлтийн мэдээлэл, QR кодыг ухаалаг гар утас болон тусгай төхөөрөмжөөр уншуулж, хаанаас аль бөөний худалдааны төвөөс ямар ачааг хэзээ ачиж, аль маршрутаар хаана, аль дэлгүүр, хүлээн авагчид хүргэж байгааг шалгаж хянах юм.

Үүний дүнд “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийн “Тээвэр зууч” программыг ашигласнаар ачааг илгээгч болох бөөний худалдааны төв, логистикийн төв, ачааны терминалууд, тээвэрлэгчид болон ачаа хүлээн авагчид интернетээр өөрсдийн мэдээллийг оруулж, ачаагаа илгээх, хүлээн авах, ачаандаа тохирсон хариуцлагатай тээвэрлэгчийг сонгох, жолооч нар тээврийн үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэх, замын хөдөлгөөнд оролцохдоо хормын төдийд хянуулж шалгуулан, сааталгүй зорчих, хамгийн гол нь хүн хоорондын шууд харьцах халдварын эрсдлээс бүрэн дүүрэн хамгаалагдах боломж бүрдэж байна. 

 

Цаашид энэхүү “Тээвэр зууч” программыг зөвхөн нийслэл хот төдийгүй бусад бүх томоохон хот суурин болон хот хоорондын тээврийн үйлчилгээ, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамж, түгээлтэд, түүнчлэн хөдөө орон нутгаас хот суурин, үйлдвэрийн газруудад хүргэх түүхий эдийн тээвэрлэлтэд ашиглаж, ачаа барааны урсгалын нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах болно.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17