Д.Дэлгэрсайхан: Хадгаламжийн хүүг зогсоож, зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Түр хорооны хурал үргэлжилж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан эдийн засагт авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар   Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж байр сууриа илэрхийлэв.  Тэрээр "Ипотекийн зээлийг хойшлуулж байгаа нь сайн хэрэг.  Бусад зээлийн асуудал дээр  хугацааг хойшлуулсан ч хүү нэхээд байгааг ойлгохгүй байна.  Банкинд хувь хүнд хаа хаанаа хэцүү байгааг ойлгож байна. Хонь ч хөөрхий, чоно нь ч хөөрхий. Тэгэхээр онцгой цаг үе гэж үзээд хадгаламжийн хүүг зогсоовол яадаг юм бэ.  Хадгаламж эзэмшигчдийн 20-30 хувь нь бараг тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж байна. Тэгэхээр өртөг бүрдүүлж буй зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурахаар аж ахуй нэгжид хөнгөн тусна.  Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа таг зогсох гээд байгаад ач холбогдол өгч ажиллаач ээ.  Мөн арилжааны банкиуд зээл авахад  Монгол банкнаас эрх зүйн ямар дэмжлэг үзүүлж байна вэ. Засгийн газар бүх юмыг даах боломж байхгүй. Тийм учраас зээлийн хүүг бууруулах ганц боломж нь хадгаламжийг хүүгүй болгох. Гадаадын оронд мөнгөө хадгалуулахын төлөө банкинд шимтгэл төлдөг. Гэтэл манайд эсрэгээрээ банк нь оршин тогтнохын тулд хүү амлаад буй нь буруу " гэхэд 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн " Хадгаламжийн хүүг тэглэхтэй холбоотой хууль гаргаад хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ Монголбанк хадгаламжийн хүүг зогсоо гэх эрх зүйн боломж байхгүй. Энэ нь санхүүгийн зээл зээлийн 95 хувийг бүрдүүлж байгаа банкны системээ татаад унагах вий гэсэн  болгоомжлол байгаа.    Хадгаламж эзэмшигчдийн тухайд нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай нь нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30%-ийг эзэлж байна. Үүнд ААН-үүдийн хадгаламж жин дарж байгаа. Дундаж давхаргын иргэдийн хувьд хадгаламжийн хэмжээ нэлээд өссөн байна. 10-100 сая төгрөгийн хадгаламжтай байна. Тиймээс хадгаламжийн хүүг тэглэх нь массыг хамарсан асуудал болох болов уу" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17