Назарет хотоос Есүс Христосийн амьдарч байсан байшинг олжээ

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Их Британийн археологич Кен Дарк Израилийн хойд хэсгийн Назарет хотоос  Есүс Христосын хүүхэд болон залуу насаа өнгөрөөсөн гэж үзсэн гэрийг олсон гэж мэдэгджээ. Одоо  Назаретийн эгч дүүсийн хийд байдаг I зуунаас эхтэй барилга гэж археологичийн саяхан нийтлэгдсэн номноос эш татан “The Times” сонинд бичсэн байна.  XIX зуунд энэ гэрийг Есүс Христосын гэр байж магадгүй гэж анх удаа онцолж байжээ. Гэвч энэ таамгийг нь дараа нь 1930 онд няцааж үгүйсгэсэн байдаг аж. Харин 14 жилийн дараа судалгааны ажил болон энэ талбайд ажилласнаар  Реадингийн их сургуулийн түүх, археологийн  профессор Кен Дарк өмнө нь Есүсийн гэртэй холбоотой байсан назарчуудын хоёр давхар гэрийн дээр энэ сүм байна гэж дүгнэжээ. Энэ жинхэнэ барилгын мэдэгдэхүйц хэсгүүд хаданд ухаж гаргасан шатыг оролцуулсан  одоог хүртэл хадгалагдаж үлдсэн байна.   Гэхдээ I зуунд энэ гэр нь магадгүй олон зочны өрөө,  хашааны ойролцоо агуулахтай, дээвэр дээр тагттай байжээ. Профессор Кен Дарк орон нутгийн иргэд Христосийг мэндэлсний дараа IV зууны сүүлээр энэ газрыг Есүс Христосийн гэр байсан газар гэж итгэж байсан аж. Тэрээр “ Назарет хотын эгч дүүсийн сүм” номондоо Ром,Визант үеийн болон Назаретийн төвийн загалмайтнууд байсан газар.  Мөн манай эриний I зуунд энэ хэсэгт байсан бусад барилгаас  орон сууц байсан гэж үзжээ. Археологийн судалгаагаар энэ байшингийн гайхамшигтай хийц, хадны сийлбэр нь гэрийг барилгачин барьж, эзэмшдэг байсныг нотолж байна. Энэ нь шинэ гэрээнд гардаг Хосегийн мэргэжлийг тодорхойлж байгаа юм. Түүнээс гадна энэ үг нь зөвхөн мужаан биш чулуучин гэсэн утгыг илэрхийлдэг болохыг онцолжээ. Харин Ромын эзэнт гүрний үед ил уурхай болон оршуулгын газар болсон байна. Гэвч христийн шашин  эзэнт гүрний албан ёсны шашин болсны дараа Христосийг мэндэлсний дараа 380 онд мөргөлийн чухал газар болсон агуй, жижигхэн сүмийг барьжээ.

 Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 52 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 53 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 6 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 12 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 32 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин