Н.Алтанхуяг VS Я.Содбаатар

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.  Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрын хооронд маргаан боллоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг - Хэв маягаа эвдье л дээ. Одоо жаахан шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах, автобусанд чихцэлдэж яваа талаар өнгөрсөн дөрөв дэх өдөр өчнөөн ярьсан. Ийм жонхуу царайтай, үхээнц дорой байхаа боль. Ард иргэдэд асар олон асуудал үүсээд байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсийг яах юм. Улсын онцгой комисс судалж үзнэ л гэх юм. 14 хоногийн хугацаа халдвараа хумьж ав гэсэн хугацаа шүү дээ. Тиймээс хоёр горимийн санал байна. Манай түр хороо ажлаа хий. Одоо энэ хүмүүстэй ярихаа болъё. Эдийн засгийн асуудлаар тусдаа яръя. Мөн оношлогоо эмчилгээн дээр чинь маш их эргэлзээ төрж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: -Н.Алтанхуяг аа, энэ хотод түгжигдсэн иргэдийн асуудлыг та Шадар сайд байгаад ч шийдэж чадахгүй. Би түгжээд байгаа юм биш. Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Бүх бүртгэлийг хийсэн. Одоо шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн ажиллаж байна. Та энэ зэргийн асуудлыг мэднэ шүү дээ. Бодлогын зөвлөмжийг дагаж байна. Хүмүүсийн зовлон жаргал үнэхээр их байна. Болдог бол өнөөдөр ч гаргачихмаар байна. Гэтэл аймгуудад эрсдэл үүснэ.  Битгий ийм хоёрын хооронд улс төр хийж бай. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Та нар ямар эмзэг юм, чиний хийх ёстой асуудал, чадахгүй бол байраа тавьж өг. Дараачийнхаа хүнийг гарга. Та нар яах гээд ингээд бүхэл бүтэн улс орны өмнө суучихаад шийдвэр гаргаж чадахгүй суугаад байгаа юм гэсэн яриа өрнөв. 

Эх сурвалж:www.polit.mn 

содбаатар сайдаа та худлаа ярихаас ичих хэрэгтэй.хотод гацсан иргэдийг гаргахгуй байгаа эруул мэндийн байгууллагуудын шийдврийн дагуу ажиллаж байна гэдэг чинь худлаа шуу.11-20,21-нд таны зовшоорлоор баянолгий аймагт нэг автобус хун хотоос явсан.сууж явья гэхээр таны зовшоорсон хумуусуудийн жагсаалт байна таны нэр байхгуй байна гээд суулгаагуй шуу.ямар улсуудыг та орон нутагтаа явуулаад,ямар улсуудыг явуулахгуй хол хориод байна.ард иргэдэд тэгшхэн хандаж,шударга байгаачээ.
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17