Камала Харрис: Америк бол хүйсээс үл шалтгаалан хүн бүрт боломж олгодог улс

2020-11-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийтээрээ чих тавин хүлээж байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялж, 46 дахь ерөнхийлөгч болсон. Үүнтэй зэрэгцэн Өмнөд Азиас гаралтай цагаач гэр бүлээс төрсөн, өнгөт арьстан эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй төдийгүй арьс өнгө, үндэстний цөөнхийг төлөөлсөн дэд ерөнхийлөгч болсноороо онцлогтой. Дэлхийн эргэн тойронд байгаа олон сая охид, эмэгтэйчүүдэд арьс өнгө, үндэс угсаанаас үл шалтгаалан хөгжин дэвших боломж байгааг баталсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын ялалтын дараах илтгэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

-Баярлалаа, та бүхэндээ. Оройн мэнд хүргэе. Конгрессийн гишүүн Жон Левис  нас барахаасаа өмнө “Ардчилал бол төр биш. Энэ бол үйлдэл” хэмээн бичжээ. Түүний энэ  үг ардчиллын эсрэг тэмцэх бидний хүсэл эрмэлзлийн хүчийг илэрхийлж байна. Бид ардчиллаа хамгаалахын төлөө тэмцэх ёстой. Хэзээ ч энгийн зүйл гэж үзэх болохгүй. Мэдээж энэ тэмцэл биднээс золиос шаардана. Гэвч үүний ард баяр баясгалан, ахиц дэвшил байдаг. Учир нь бидэнд илүү сайхан ирээдүйг бүтээх хүч чадал бий.

-Дэлхий нийтээрээ энэ удаагийн сонгуулиар Америкийн амин сүнс болсон ардчиллыг ажиглаж байхад бид Америкт шинэ өдрийг эхлүүллээ. Ардчилсан сонгууль ямар байдгийг урьд өмнөхөөс ч илүүгээр харуулсан бидний кампанит ажлын албан тушаалтнууд, сайн дурын ажилтнуудаас бүрдсэн гайхалтай багийнханд баярлалаа. Та бүхний хүчээр бид яллаа. Санал бүрийг тоолохын төлөө шантралгүйгээр ажилласан тооллогын багийнхан болон сонгуулийн штабынханд бидний үндэстэн талархлын өртэй. Та бүхэн бидний ардчиллын  бүрэн бүтэн байдлыг хамгаалсан. Мөн үзэсгэлэнт Америкийг бүтээсэн ард иргэдийн дуу хоолойгоороо намайг сонгосонд маш их баярлаж байна.

-Энэ жил, ялангуяа сүүлийн хэдэн сар бидний хувьд асар том сорилт байсныг би мэднэ. Уй  гашуу, уйтгар гуниг, шаналал, санаа зовнил, тэмцлээр дүүрэн байсан ч энэ мөч та бүхний зориг, тэсвэр хатуужил, өгөөмөр сэтгэлийг гэрчилж байна. Дөрвөн жилийн турш өөрийн орны тэгш эрх, шударга ёсны төлөө жагссаны эцэст бид саналаа өглөө.

-Та итгэл найдвар, нэгдэл, шинжлэх ухаан, ёс зүй, үнэнийг сонгосон. Та Жо Байденг АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонголоо. Жо бол нэгтгэгч, эдгээгч, туршлагатай, тогтвортой хүн юм.  Өөрийн зорилгоо ухамарсарлахад тань туслах урам зориг өгөх хангалттай туршлага түүнд бий. Тэр бол зүрх сэтгэл нь хайраар бялхсан хүн юм. Энэ их хайраа  ер бусын эхнэр Жиллдээ зориулсан. Мөн түүний хүүхдүүд болох Хантер болон Айшли, ач зээ гээд энэ их хайраа Байден гэр бүлдээ зориулсан. Намайг анх танилцахад дэд ерөнхийлөгч байсан тэр ямар гайхалтай аав байсныг мэднэ. Би тэр өдрийг өнөөдөр ч тод санаж байна.

-Бас миний хань Доуг, миний хүүхдүүд болох Коли болон Элла, дүү Маяа болон түүний гэр бүлийнхэнд би та бүхний таамаглаж байгаагаас ч илүү их хайртай. Энэ ер бусын аялалд авчирсан Жо болон Жилл түүний гэр бүлийнхэнд маш их талархлаа.

-Мөн өнөөдөр миний энд зогсож байгаа нь үргэлж зүрх сэтгэлд  минь байдаг, хамгийн хариуцлагатай эмэгтэй, ээж Шяамала Гопалан Харрисын хүч юм. 19 настайдаа Энэтхэгээс АНУ-д ирж байхдаа ээж маань энэ цаг мөчийг төсөөлөөгүй бизээ. Гэхдээ тэр Америк бол түүний үеийн эмэгтэйчүүд болон өнгөт арьстан, Ази, цагаан, Латин, уугуул Америк эмэгтэйчүүдийн хувьд боломж гэдэгт бат итгэж байсан.

-Эмэгтэйчүүд тэгш эрх, ардчилал, шударга ёсны төлөө бүхнээ золиослосны эцэст өнөөдөр оройны энэ мөчийг бий болгох замыг зассан. Үүнд өөрсдийгөө ардчиллын ноён нуруу гэдгийг баталсан өнгөт арьстан эмэгтэйчүүд багтана.

-Эмэгтэйчүүд 100 жилийн өмнө санал өгөх эрхээ баталгаажуулах 19 дүгээр зүйлийн нэмэлт өөрчлөлтийн төлөө, 55 жилийн өмнө  Сонгууль өгөх эрхийн хуулийн төлөө, харин одоо 2020 онд шинэ үеийн эмэгтэйчүүд санал өгөх эрхээ баталгаажуулах, үүнийгээ хамгаалахын  төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байна. Өнөө орой би тэдний тэмцэл, шийдэмгий байдал, алсын харааны хүч чадлын талаар эргэцүүллээ.

-Манай улсад байдаг хамгийн том саад бэрхшээлийг даван туулж эмэгтэй хүнийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон нь Жо Байденийн эр зоригтой зан чанарын илрэл юм.

-Би энэ албан тушаалыг хашиж байгаа анхны эмэгтэй мөн боловч сүүлчийнх нь байхыг хүсэхгүй байна. Учир нь өнөө орой миний илтгэлийг сонсож байгаа бяцхан охин бүр АНУ бол хүйсээс үл шалтгаалан хүн бүрт боломж олгодог улс гэдгийг ойлгож байгаа болов уу. Зорилго, мөрөөдөлтэй, итгэл үнэмшилтэй байж чадвал яг өнөөдрийх шиг бусдын хийж чадаагүй зүйлийг чи бүтээж чадна.Гэхдээ бид чиний алхам бүрт алга ташна гэдгийг санаарай.

-Та хэнд саналаа өгснөөс үл шалтгаалан Жо Байден Барак Обамагийн дэд ерөнхийлөгч байсан шиг үнэнч, шударга, бэлтгэлтэй байж, өглөө бүр  та болон таны гэр бүлийг бодож сэрнэ. Учир нь яг одоо жинхэнэ ажил эхлэх гэж байна.  Цар тахалтай тэмцэж таны амьдралыг аврахын тулд шаргуу, сайн ажиллах зайлшгүй шаардлагатай боллоо.

-Эдийн засгаа сэргээхийн тулд ажилчин бүрийн  шударга ёсны төлөө нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгана. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, улс орноо нэгтгэж, үндэстнийхээ амин сүнсийг дээдлэх болно. Энэ бүхнийг хийх тийм амархан биш. Гэхдээ Америк улс болон Жо Байден бид хоёр үүнийг хийхэд бэлэн байна.

-Дэлхийд хүндлэгдсэн, хүүхдүүдийн төлөө ажиллах хамгийн сайн хүнийг бид ерөнхийлөгчөөрөө сонгосон. Байден бүх Америк хүний ерөнхийлөгчөөс гадна улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байденг танилцуулах нь миний хувьд үнэхээрийн нэр төрийн хэрэг юм.

Эх сурвалж: Global news

hezee 1 udur delhiin umnu Amerik ingej helj zogsono gedegt itgeltei bn! yg lyg l MGL-n ue shig!TEDEND ODOO TR HUVI TAVILAN tohioson gj boddinshdee.
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 28 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 28 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 28 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 28 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 28 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 28 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 28 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 28 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 28 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 28 мин