Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 17:00 цагт хийлээ. Өнөөдөр /2020.11.21/ 11:00 цагаас хойш халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, дотоодын халдвар 146 болсон байна. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 582 боллоо.
Дотоодын халдварын тоо 17:00 цагийн байдлаар
- Улаанбаатар хотод-38
- Сэлэнгэ аймагт-58
- Орхон аймагт-17
- Говьсүмбэр аймагт-1
- Дархан-Уул аймагт-16
- Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn