Ази дахь чөлөөт худалдааны бүс- Хятадад зориулсан гав

2020-11-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.Батцэцэг

Дэлхийн томоохон чөлөөт худалдааны бүсийг Азид байгуулах гэрээнд гарын үсэг зурсан нь улс төрийн холын харааг итлгэж байна гэж Токио дахь DW-ийн сэтгүүлч Мартин Фриц үзэж байна.

Яаж Хятад улсыг дэлхийн эдийн засгийн либерал зарчмыг сахин мөрдүүлэх вэ? АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хориг тавих, зарим нэг Хятадын компанид торгуулийн татвар ногдуулах, Хятад Америкийн эдийн засгийг “салгах” зэрэгт их найдаж байсан.

Харин азиуд эсрэг аргыг сонгож байна. Дэлхийн томоохон чөлөөт худалдааны бүсэд тулгуурлан гаалийн татварыг бууруулах, дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн бараг 30% нь ногддог 2,2 тэрбум хүн амтай улстай бүс нутгийн эдийн засгийн цогц түншлэл (БНЭЗЦТ) бий болгох. Энэ нь Хятадыг номхотгоход томоохон амжилт олох зам юм. АНУ агуу гүрэн гэдэг байр сууриа Хятадад алдахгүй гэж цаг хугацааг их татаж байна. Трампын Хятадын эсрэг бодлого нь Америкийн элитүүд аль болох манлайллаа удаан хадгалж үлдэхийг эрмэлзэж байгааг харуулж байна. Гэвч Хятадын өсөлтийг зогсоож дийлэхгүй. Хятад эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд үйлдвэрлэлээ 2035 он гэхэд гурав дахин нэмэгдүүлнэ гэдэг нь бодит юм. Ингэснээр Хятад улс АНУ-ыг эдийн засгийн томоохон гүрэн гэсэн байр сууринаас авч хаях юм.

Хятадтай дайсагнахын оронд хамтарч ажиллах

 АНУ-аас ялгаатай нь Хятадын хөрш орнууд үүнтэй эвлэрсэн. Тэд алс ирээдүйгээ бодон хүйтэн дайн тэдэнд ашиггүй гэдгийг ойлгож байгаа юм. Тэд хамтарч ажиллах нэрээр Хятадтай уялдахыг хүсэж байна. Ийм ч учраас АНУ-ын холбоотнууд гэгдэх Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд  дэлхийн томоохон худалдааны энэ зөвшилцөлд гарын үсгээ зурсан.      

Бүс нутгийн эдийн засгийн цогц түншлэлд (БНЭЗЦТ) оролцсоноор тэд хүчээ авч байгаа Хятадын эдийн засгаас ашиг олно. Үүний хажуугаар бас хэдэн арван жилийн дараа Бээжингээс хамааралтай болохгүй санаатай. Өмнөд Солонгос, Япон улс нь нэг талаас Хятадын эдийн засгийг дэмждэг ч, нөгөө талаас улс төрийн зайгаа барьдаг багагүй туршлагатай юм.  

Хятад улс дэлхийн эдийн засгийг хоёр удаа аварсан гэдгийг Азид хүлээн зөвшөөрдөг. Эхний удаа нь 2008, 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын үеэр Хятад улс маш том хөрөнгө оруулалт хийж байсан. Дараа нь сая коронавирусыг улс эх орондоо амжилттай дармагцаа маш хурдан эдийн засгаа сэргээж чадсан. Бээжинг тусгаарлахын оронд харилцан ярилцан байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадсан.

Ази-дэлхийн эдийн засгийн шинэ төв

Азийн улс орнууд стратеги бодлого улс төрийн алсын хараагаа дахин нэг нотолж байна. Дундаж анги өсөн дэвжсэнээр ойрын арван жил Ази дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болж, Хятадад төвтэй худалдааны чөлөөт бүс болно. Яг одоо Германд төвтэй Европ шиг, АНУ-д төвтэй Хойд Америк шиг. Барууныхан үүнд бэлэн байх хэрэгтэй.

Барак Обама найман жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа АНУ-ыг Номхон Далайн бүс рүү чиглүүлсэн. Тэр үед Дэд Ерөнхийлөгч байсан, одоо Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жозеф Байден тэр чиглэлээ үргэлжлүүлэн Хятадтай хамтарч ажиллавал илүү үр дүнтэй .

Бүс нутгийн эдийн засгийн цогц түншлэлд (БНЭЗЦТ) гарны үсэг зурсны дараа Хятадын хөршүүд АНУ стратеги бодлогоо өөрчлөхийг хүсэж байгаагаа илэрхийлэх болсон. Үүнийг Хятадын ялалт гэж үзэж болно, эсвэл улс төрийн бодит байдал ч гэж болно.

Эх сурвалж: www.centrasia.org

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 43 мин