Жоржиа муж Жо Байдены ялалтыг гар тооллогоор баталгаажууллаа

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-нд болж, 290 төлөөлөгчийн санал авснаар Жо Байден ялсан. Гэвч Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, зарим мужийн саналыг дахин гараар тоолохыг шаардсаар байгаа билээ. Тэгвэл Дональд Трампын хамгийн олон төлөөлөгчийн саналаа луйвардуулсан хэмээн үзэж байгаа Жоржиа мужийн дахин тооллоогоор Байден ялсныг  тус  мужийн Төрийн нарийн бичгийн даргын ажлын албанаас  өнөөдөр зарлалаа. Тодруулбал, аудитын шинжилгээгээр Байден Трампаас 12284 саналаар илүүрхэж, 16 төлөөлөн сонгогчийн санал авсныг баталгаажуулав. Энэ нь өмнөх саналын тооноос бага зэрэг буурсан үзүүлэлт боловч санал луйвардсан зүйл болоогүй гэдгийг аудитын газрын шинжээчид баталсан байна.

Энэ талаар Жоржиа  мужийн Төрийн нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах намын гишүүн Брэд Раффенспергер “Жоржиа муж түүхэндээ анх удаа саналыг дахин гараар тоолж, өмнөх үр дүн нь үнэн зөв байсныг баталлаа. Богино хугацаанд маш чухал үүргийг гүйцэтгэхийн тулд манай хамт олон шаргуу хөдөлмөрлөлөө” гэж ярьжээ.

 Харин Жоржиа муж дахь Байдены компанит ажлын олон нийттэй харилцах албаны дарга Жаклин Ротенберг “Жоржиагийн сонгогчид Жо Байденг дараагийн ерөнхийлөгчөөр сонгосныг бид мэдэж байсан. Үүнийг дахин баталлаа. Саналыг гараар дахин тоолох ажлыг илүү цагаар гүйцэтгэсэн сайн дурын ажилчид, сонгуулийн штабынхандаа талархаж байна” хэмээн ярьсан байна. Гараар тоолоход 5800 саналыг машин тоолоогүй байсны 1400 нь Трампад өгсөн санал байсан аж. Энэ нь сонгогчийн алдаанаас болсон бөгөөд санал луйвардахтай ямар ч холбоогүйг албаныхан тайлбарлаж байна. Түүнчлэн дахин тоололт нь өмнөхөөсөө зөрөөгүй нь сонгогчдын итгэлийг улам нэмэгдүүлсэн явдал болсныг онцлов. Гэсэн ч Трамп дахин тооллогын үр дүнг зөвшөөрөхгүй, луйвардсан хэмээн твиттертээ бичжээ.  Үүнээс гадна Жоржиа  мужийн Төрийн нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах намын гишүүн Брэд Раффенспергерыг шударга, ил тод сонгууль явуулаагүй хэмээн огцрохыг Трамп болон намын зарим сенатч шаарджээ.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан дууссан ч Жоржиа мужийн сенатын хоёр дахь шатны сонгуульд аль намын төлөөлөгч ялах нь АНУ-ын улс төрийн хүрээний анхаарал татсан асуудал болоод байна. Учир нь одоогоор Бүгд найрамдахчууд сенатын танхимд 2-3 суудлаар илүү байгаа юм.

Эх  сурвалж:CNN

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

3 цаг 30 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

7 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

10 цаг 3 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

10 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

11 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

11 цаг 23 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

17 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

17 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин