Ерөнхийлөгч ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Covid-19 цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Covid-19-ийн дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захидалдаа онцлов.

Иймээс Covid-19-ийн эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17