Зөвлөмж: Тамхи татдаг хүнд КОВИД-19 илүү хор хөнөөлтэй байна

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

COVID-19-ийн эсрэг зөвлөгөөг Оном сангийн эх сурвалжтайгаар хүргэж байна.  Энэ удаа тамхи татдаг хүмүүс ба коронавирусын судалгааг олон улсын эрдэмтэн судлаачид  "Tobacco Induced Diseases" сэтгүүлд хэрхэн нийтэлснийг хүргэе. 

Константин Вардавас болон Катерина Никитара нарын судлаачид COVID-19 өвчний эмнэл зүйн үйл явц, хүндрэлийн зэрэгт тамхины хэрэглээ хэрхэн нөлөөлж буйг үнэлэн судалжээ.  Тэд COVID-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, үйл явцыг үнэлсэн 71 судалгааг PUBMED болон ScienceDirect гэсэн хоёр шинжлэх ухааны мэдээний сангаас шүүж чанарын шаардлага хангасан таван судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэн Tobacco Induced Diseases сэтгүүлд 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нийтлүүлжээ.

Эдгээр таван судалгаа нь хэмжээний хувьд 41-ээс 1099 өвчтөнийг хамарсан, COVID-19-ийн тархалтын эхний хоёр сар буюу 2019 оны 12 сар болон 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн судалгаа байна.  Дөрвөн судалгаа нь БНХАУ-ын Вухан мужид хийгдсэн бол нэг судалгаа нь БНХАУ-ын хэд хэдэн мужийг хамран хийгджээ.

COVID-19 өвчтэй 1099 хүнийг хамарсан хамгийн том судалгааг Гуан нарын эрдэмтдийн баг хийсэн ба эдгээр өвчтөнүүдийн 173-т COVID-19 өвчний шинж тэмдэг маш хүнд байдлаар илэрсэн бол 926 өвчтөнд хөнгөн байдлаар илэрчээ. Өвчний хүнд шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдийн 16,9 хувь нь тамхи татдаг хүмүүс, 5.2хувь нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байв. Харин өвчний шинж тэмдэг хөнгөн явагдсан хүмүүсийн дунд 11.8 хувь нь тамхи татдаг хүмүүс, 1.3 хувь нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байжээ. Түүнчлэн механик аргаар амьсгалуулах шаардлага гарсан, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн эсвэл нас барсан зэрэг хүмүүсийн 25.5 хувь  нь тамхи татдаг хүмүүс, 7.6 хувь нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байжээ. Эсрэгээр дээрх хүнд нөхцөл байдал ороогүй өвчтөнүүдийн зөвхөн 11,8 хувь нь тамхи татдаг хүмүүс, 1.6 хувь нь урьд нь тамхи татдаг хүмүүс байсан байна.

COVID-19 өвчтэй 78 хүнд Лиу нарын хийсэн судалгаанаас үзэхэд тамхи татдаг эсвэл татаж байсан хүмүүсийн эзлэх хувь нь өвчин хүндэрсэн хүмүүсийн дунд (27.3 хувь) эдгэрсэн эсвэл биеийн байдал тогтвортой хүмүүсийнхтэй харьцуулахад (3.0 хувь) хавьгүй илүү байжээ.

 

Судалгааны үр дүнд ийнхүү бичжээ:

Одоо тамхи татдаг эсвэл урьд нь тамхи татдаг байсан хүмүүс эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн, механик амьсгалуулат хийх шаардлага гарсэн, өвчний шинж тэмдэг хүндэрсэн эсвэл нас барсан гэх мэт хүнд өвчтөнүүдийн дунд илэрхий өндөр хувийг эзэлж байна.

Хэвлэгдсэн судалгааны үр дүнг тооцож үзэхэд тамхичдын хувьд COVID-19 өвчний шинж тэмдэг хүндрэх эсрдэл 1.4 дахин, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэх, механик амьсгалуулалт шаардах, эсвэл нас барах эрсдэл 2.4 дахин өндөр байна гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 11 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17