Морган Фриман өөрийн сүүлд тоглосон кино, Холливудын талаар. “Оскар” ач холбогдлоо алдсан

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Удахгүй дэлгэцнээ Роберт Де Нирогийн тоглосон “The Comeback Trail” кино гарна. Уг кинонд мафид өрөө өгөхийн тулд аюултай ажил гүйцэтгэдэг продюсерийн тухай өгүүлнэ. Gazeta.ru сайтын кино шүүмжлэгч Борис Шербанов уг кинонд дээрэмчдийн толгойлогчийн дүрд тоглосон Морган Фримэнтэй түүний хувь тавилан, ажилгүйдлийн үе, улс төр, Оскарын шагнал яагаад ач холбогдлоо алдсан талаар ярилцсаныг толилуулж байна.

 

-Таны баатар Режи Фонтейн их эсрэг тэсрэг хүн. 30, 40-өөд оны Холдивудын кинонд дуртай дээрэмчин. Кино дуурайж гэмт хэргийн ертөнцөд татагдаж орсон хүн үү, эсвэл зүгээр кинонд дуртай дээрэмчин үү?

-Над шиг л кинотеатрт өссөн хөгшин болов уу даа. Тэр эдгээр киног үзээд биширдэг.

-Бидний үйлдэл заримдаа тэс өөр үр дагаварт хүргэдэг гэдгийг энэ киноноос харж болно. Энэ бидний хүрээлэн орчин утгагүй болсныг илтгэж байна уу? эсвэл энэ дэлхийд санаанд багтамгүй зүйлс байдгын шинж үү?

-Би энэ дэлхийд санаанд багтамгүй зүйлс байдгийн шинж гэж бодож байна. Та юу ч төлөвлөж болно, заримдаа төлөвлөсөн зүйлд дээрээс саад болох явдал байдаг. Бидний санасанаар болохгүй үе байдаг. Заримдаа бүр санаснаас илүү болох ч үе байна.

-Гол дүрийн үеэл түүнийг Режитэй холбоотойг мэдэхгүй байхад тэдний ажилд оролцсон бүх хүмүүсийн амьдралд ид шид авчирсан гэж хэлдэг. Бидний амьдралд тохиож байгаа ид шидийн мэдрэмж хэн нэгний зовлонгоор хангагддаг уу?

-Үгүй, үгүй. Би огтхон ч тэгж бодохгүй байна. Заримдаа хэн нэгэн шаналж байхад, нөгөө нэг нь хожиж байгаа юм шиг харагдаж болно. Гэхдээ бидний амьдралд бусад хүмүүсийн шаналалтай холбоогүй хожих тохиолдол их бий. 

-Та дүр дээрээ яаж ажилласан бэ? Баатраа яаж ойлгодог вэ?

-Би сценариа дагасан. Кино зохиол надад ойлгомжтой, ямар хүн юм, хэн юм гэдэг нь надад ойлгогдохоор бичсэн байвал би тоглохыг зөвшөөрдөг. Надад баатраа ойлгох нууц арга байхгүй. Би зүгээр л кино зохиолоо уншаад, шууд баатраа төсөөлж байвал ажилдаа ордог.

-Киноны төгсгөлд Режи 70-аад оны үед Холливудад эргэлт хийсэн “блэксплотейшн” (хотын хар арьстнуудад зориулж кино хийх) жанраар кино продюсерлэхээр төлөвлөдөг. Та тэр үед “Electric Company” гэдэг телевизийн программд оролцож байсан. Та “Who says I can’t ride the rainbow” кинонд тоглосны дараа бараг 10 жилийн дараа кинонод тоглосон. Тэр жилүүдэд энэ шинэ жанр таны карьерт нөлөөлсөн үү?

-Үгүй ээ, би алхам алхмаар, өөрийн хэмнэлээр алгуурхан урагшлах аз надад тохиосон.

-70-аад оны үеийн кино залгамжлалын талаар та юу гэж хэлэх вэ? Орчин үеийн кино хөгжлийн суурь болсон гэж хэлж болох уу? Эсвэл тухайн цаг үедээ мандан бадраад, дараа нь өөр шинэ зүйлд зайгаа тавьж өгсөн болов уу?

-Арван жил тутамд тухайн цаг үеэ илэрхийлдэг юм шиг танд санагдахгүй байна уу? Тэр 10 жил дуусах бүрт бид тухайн цаг үед юу тохиосныг харж болно. Жишээ нь 50-иад он. 60-аад онд юу болсон бэ? Дайн. 70-аад онд жагсаал цуглаан. 80-аад онд өөрчлөлт. Цаг хугацаа бүхэн өөрийгөө тодорхойлох үйл явдалтай.

-Кинонд артхаусны найруулагч хөгширсөн гэдгийг харуулахын тулд камер чичрүүлэхийг санал болгодог хэсэг байдаг. Одоо цагт бол үйл хөдлөлийг харуулахын тулд ихэнх кино, сериал энэ аргыг ашигладаг?

-Та үүнийг тэгж төсөөлж болно. Энэ гэхдээ тохирох илэрхийлэл биш. Та киногоо хүссэнээрээ хийж болно.

-Интернет их хөгжсөнтэй холбоотойгоор олон алдартан жирийн үзэгч бүтээлд нөлөөлөх ёсгүй гэж их бухимддаг. Гэхдээ орчин үеийн кино урлаг үзэгчдийн хүсэлтэд нийцүүлэх гэж хичээж байгаа мэт санагдахгүй байна уу?

 -Тийм ээ. Хэрвээ нийгэм тодорхой нэг чиглэл рүү хэлбийж байгаа бол кино хийж байгаа хүмүүс ч бас тэр чиглэлийг барина.

-Гол баатар өөрийн үйлдлээ зөвтгөх гэж оролдоход үеэл нь түүнд хэлдэг. “Чи шуналыг буян болгож хувиргаж байна” гэж. Худлаа хэлж байна гэж ноцтойгоор буруутгаж байгаа гэсэн үг үү?

-Би тэгж бодохгүй байна. Түүнийг худлаа хэллээ гэж буруутгахад Макс хэлдэг “Би худлаа хэлээгүй. Яахав би худлаа хэлдэг, би продюсер. Энэ бол тэдний хийдэг ажил” гэж хариулдаг. Энэнд үнэний хувь бий. 

-Киноны баатрууд Оскарын талаар их ярьдаг. Кино урлагт сүүлийн 50 жил Оскарын ач холбогдол өөрчлөгдсөн үү?

-Тийм ээ, энэ шагнал урьдын оч, галаа алдсан гэж хэлж болно. Одоогийн энэ шагнал 50 жилийн өмнөхтэй харьцуулбал чухал чанараа алдсан юм шиг санагддаг.

-Энэ хугацаанд таныхаар юу өөрчлөгдсөн бэ?

-Кино зах зээл, кино бүтээлийн тоо. Одоо бидний тал бүрээс кино, зурагт, стриминг, айпад гээд олон зүйл хүрээлж байна. Тиймээс хэсэг хугацааны дараа энэ бүгд бидний оюун ухааны хил хязгаараас давах байх. Бид одоохондоо тийм биш байгаа ч тэр зүг рүүгээ явж байна.

-Режи, Макс хоёрын яриа газар хөдлөх үеэр явагддаг. Энэ нь таны баатрын уурыг илтгэж байгаа юу? Эсвэл киноны уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой юу?

-Тийм ээ, уур амьсгал бүрдүүлэх гэж бодож байна. Бид эцсийн эцэст Холливудад, газар хөдлөлтийн газар байгаа шүү дээ. Кино зохиолч энэ талаар ямар нэг юм хэлэхийг хүссэн л байх.

-Режигийн хуучны кинонд дуртай талаар, “Шинэ Холливудын үе”, “Алтан үеэс” их ялгаатай юу? 

-Энэ зүгээр л өөр цаг үе. Хэсэг цаг хугацааны дараа бидний үе “Алтан үе” болох ч юм билүү. Хэн мэдэхэв.

-Сүүлийн зуунд Холливудад томоохон өөрчлөлт гарсан болов уу? Эсвэл энэ бүх хугацаанд байгаагаараа л байгаа юу?

-Хамгийн гол нь кино зохиол. Сценари их өөрчлөгдөөгүй уу, зүгээр л нийгэм хаашаа эргэж байна түүнийг л дагаж байгаа. Гол өөрчлөгдөж байгаа зүйл бол зохиолоо илэрхийлэх арга. Одоо цаг үед бодит мэт харагдуулахаар зураг авалт хийх бүхий л технологи байна.  

Эх сурвалж: www.zms.mn

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 49 мин