ОХУ-ын мэргэжлийн хяналт коронавирусын шинжилгээний хариуг гаргах шинэ хугацааг тогтоолоо

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Шинжилгээний хугацаа 48 цагаас хэтрэхгүй байхаар заажээ-

ОХУ-ын мэргэжлийн хяналтаас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх тогтоолд өөрчлөлт орууллаа. Лабораторийн шинжилгээний хариуг 48 цагаас хэтрэхгүй байх ёстой гэжээ. Энэ бичиг баримт дээр ОХУ-ын эрүүл ахуйн ахлах эмч Анна Попова гарын үсэг зурсан гэж даваа гарагт хууль зүйн албан ёсны сайт дээр тавигджээ.  Энэ тогтоолд “Хүн COVID-19-ын шинжилгээ өгөөд биоматериал нь лабораторид ирсэн цагаас эхлээд хариугаа гар дээрээ автал 48 цагаас илүү хэтэрч болохгүй” гэж тусгажээ. 

“Мэргэжлийн хяналтын нутаг дэвсгэрийн салбарууд халдварын голомтод ажиллаад COVID-19-тэй өвчтнүүд, тэдэнтэй ойр байсан хүмүүст ажлын өдрийн дотор багтаж мэдээлэл өгөх, өвчтэй хүмүүстэй хавьтсан хүмүүсийг 14 хоног холбоо барих мэдээллээ өгөөд тусгаарлах талаар” энэ тогтоолд тусгажээ. 

Үүнээс гадна “Өвчтэй хүмүүстэй хавьтсан хүмүүсийг эмнэлгийн ажиглалт хийх зорилготойгоор гэрийн хаягаар эмнэлгийн байгууллага хяналт хийнэ” гэж тусгасан байна. 

Анна Попова мөн PCR шинжилгээг 100 мянган хүн амын дунд хоногт 150 хийдэг байсан шинжилгээг 200 болгож нэмлээ. “PCR шинжилгээгээр 100 мянган хүн тутамд 200-гаас багагүй хүмүүст коронавирус илрүүлэх шинжилгээ хийх (7 хоног дахь өдрийн дундаж)” гэж тогтоолд оруулжээ. 

Түрүүчийн 100 мянган хүн тутамд хоногт дунджаар 150 тест хийх тогтоол 10 дугаар сарын 27-нд гарч байжээ. 

Эх сурвалж:  www.tass.ru

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

3 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

7 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

10 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

10 цаг 39 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

11 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

11 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

18 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

18 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин