Б.ДОЛЖИНЖАВ
ОХУ-ын Төрийн Дум тус улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг насаар нь парламентын дээд танхимын гишүүн болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг дэмжжээ.Энэ хуульд зааснаар ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа энэ албыг хашина. Мөн өөрийн сонгосон 30 хүртэл тооны хүнийг зургаан жилийн хугацаатай Холбооны зөвлөлийн гишүүнээр томилох, заримыг нь өөртэйгээ адилхан насан туршийн гишүүнээр томилох эрхтэй байхаар тусгажээ. Энэ хууль экс ерөнхийлөгч Дмитрий Медведевт мөн үйлчлэх юм. Үүнээс өмнө долдугаар сард 2024 онд Путин дахин сонгогдвол зургаан жилийн хугацаагаар ерөнхийлөгч болох бүх нийтийн санал асуулгыг явуулсан билээ.
Энэ сарын эхээр Их Британи болон АНУ-ын зарим хэвлэл Путинийг паркинсон хэмээх өвчтэй учир Кремлээс гарах гэж байгаа хэмээн мэдээлсэн. Үүний хариуд түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Путин огцрохгүй. Эрүүл мэндийн байдал нь сайн” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм.
Эх сурвалж:RT