Б.ОД
Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өглөөний 11:00 цагийн мэдээллээс хойш найман хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 424 боллоо. Тодруулбал, ачаа тээврийн жолоочийн хавьтлын хоёр хүнээс, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн иргэний давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс, ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрсэн байна. Ингэснээр ачаа тээврийн жолоочийн хавьтлын есөн хүнээс халдвар илэрлээ.
Эх сурвалж:www.polit.mn