Т.Батцогт: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, 2021 оны төсвийг оруулж ирсэн

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-НИТХ-ын  төлөөлөгчөөр улиран сонгогдсонд юуны өмнө баяр хүргэе.  НИТХ анхны хуралдааны хийж, албан ёсоор ажилдаа орсон.   Таны хувьд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах вэ?

-Баярлалаа.  Одоогоор  улс орны хэмжээнд ирэх 2021 оны төсвийг төслийг хэлэлцэж байна.  Энэ сарын 15-нд багтаж, Улсын төсөв батлагдана.  Түүний дараа нийслэл, дүүрэг, орон нутгийн төсөв батлах ийм хуулийн зохицуулалттай.   Төсвийн хуваарилалт гэдэг их чухал асуудал.  Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт,  иргэдийн амьдарч буй орчинд тодорхой хэмжээний хөгжил, дэвшил өөрчлөлтийг авчирч байдаг. 

Мөн төрөөс татвар төлөгч  иргэд, аж ахуй нэгж рүүгээ ямар бодлого хэрэгжүүлэх юм.   Тэднийгээ хэрхэн дэмжих вэ гэдэг нь төсвийн зарцуулалтаар харагдаж байдаг.  Гэтэл 2021 оны төсвийн төсөл хэтэрхий нэг талыг барьсан, иргэдээ ялгаварлан гадуурхсан, тэгш байдлыг зарчим алдагдсан ийм төсөв орж ирлээ.  2020 оны төсвийг бид УИХ-ын сонгуульд зориулсан төсөв гэж шүүмжилж байсан бол 2021 оных  мөн л адил Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж байна.  Төсвийн хуваарилалтыг харахад  Ерөнхийлөгчийн сонгуульд Хэнтий аймгаас нэг хүн нэр дэвших юм шиг байна.   Тус аймагт 90 нэр төрлийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр 125 тэрбумын хөрөнгө тусгаад байна.  Энэ бол нэг аймгийн хэмжээнд хэтийдсэн тоо.

-Эрх баригчид энэ тухай ярихгүй, таг чиг байна.   Зарим хуульч яг энэ асуудлаар  тэгш байдлын зарчим алдагдсан хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол Монгол Улсын гурван сая  гаруй иргэнийг төлөөлж ажиллах ёстой хүн.  Гэтэл ганцхан Хэнтий аймгаас сонгогдсон төлөөлөгч шиг аашилж байна.  2021 оны сонгууль цаашаад 2024 оны бие халаалтаа Улсын төсвөөр тоглох байдлаар хийж болохгүй.   Нийслэлийн иргэдийн төлөөлөгч хүний хувьд  Улсын төсвийг ийм тэгш бус зарчмаар хуваарилах нь зүй ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.  Нийслэл маань 1.5 сая хүн амтай.  Гэтэл улсын төсвөөс хөрөнгө оруулалтад 200-хан тэрбумыг төсөвлөсөн хэрнээ 72 мянган хүн амтай аймагт 125  тэрбум  гэхээр  энэ төсвийн  алдаа, завхрал шууд л  харагдана.  Энэ бол ашиг сонирхлын зөрчил.  Нөгөө талаар нэг нам дангаар засаг барихын сул тал.   Ерөнхий сайд өөрөө намынхаа даргыг хийж байна.  УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн хүмүүс нь өөрийнх нь команд, фракцийн хүмүүс болж таарсан.  Тэгэхээр төсвийн хуваарилалт дээр тэд тэгш бус байдалтай эвлэр,  дуугарч чадахгүй байна.  

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэг томьёо яриад л тайлбарлаад байгаа?

-Хэнд ч ойлгомжтой асуудал. Энд томьёо ярих ямар ч шаардлага байхгүй.   Нийслэлд 1.5 сая хүн амьдарч байна.  Тэгэхээр Улсын төсвийн 50-иас доошгүй хувь нь нийслэлд зарцуулагдах ёстой.  Гэтэл нэг аймагт хамаг төсвөө өгчихөөр яах юм бэ.  Хэнтий аймгийн тухайд 72 мянган хүн амтай.    Улсад бараг нэг ч төгрөгийн татвар төлдөггүй.  Эсрэгээрээ улсаас татаас авдаг аймгуудын нэг.   Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө нэрээр жилдээ 10 орчим тэрбум төгрөгийг аймгийн удирдлагуудад нь хуваарилдаг.   Харин 2021 онд нэмээд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэрээр 125 тэрбум төгрөг авах гэнэ.   Би нийслэлийн иргэдийн төлөөлөгч хүн.   Нийслэлийн иргэд маань бүхий л урсгал зардлын  мөнгөө улсад төлдөг.  Дээр нь нийслэлийн Засаг захиргаанаас Улсын төсөвт нэмэлтээр жилдээ  484 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг.  Гэтэл нийслэлийн иргэдийн төлсөн татвар яагаад өөрсдийнх нь амьдрах орчин, хөгжил цэцэглэлтэд зарцуулагдахгүй   Хэнтий аймаг руу хуваарилагдаж байгаа юм.  Хэнтийн иргэд бидний өмнөөс амьдраагүй биз дээ.  Энэ хуваарилалт бол тэгш бус байдлыг алдагдуулсан, ёс зүйгүй үйлдэл. Нийслэлийн иргэд өнөөдөр цалин авч байна.  Тэр цалингаасаа өгсөн татвараар эргээд таны ажлын байр, амьдрах орчин сайжирдаг байх учиртай.   Гэтэл бидний төлсөн татварын талаас илүү хувийг Хэнтий рүү явах нь.  Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр өөрийн үр хүүхдийн төлөө биш Хэнтийд амьдарч байгаа иргэдийн төлөө ажиллаж байгаатай ялгаа алга.  Энэ өөрөө шударга ёс мөн үү. 

-Хэнтийн бүтээн байгуулалтын ажилд 125 тэрбум төсөвлөсөн гэлээ.  Тухайлбал ямар ажлууд байх юм?

-Тэвчиж болох маш олон зардал байна.  Спорт цогцолбор, спорт заалны барилга, тоног төхөөрөмж гэж байна.  Эд нар 2021 онд тийм хэрэгцээтэй байж чадах уу. Нэг баг, суманд спортын талбай, музей байгуулах нь яг одоогийн цаг үед тийм чухал байна уу.  Гэтэл Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн асуудал ямар хэцүү байгаа билээ.   Уг нь төсвийн хуваарилалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой.  Энэ ажлыг хийх хоёр байгууллага байна.  Үндэсний статистикийн хороо, нөгөөх нь аудит.  Гэтэл тэд ажлаа хийхгүй байна.  Хоёулаа Ерөнхий сайдын командад орчихжээ. 

Төсөв дээр статистикаас  тоонуудаа гаргаж хүн ам, газар нутагт нь харьцуулж байх ёстой юм.   Харин аудит нь төсөв дээр захиран зарцуулах асуудалд хяналт, шалгалт явуулах учиртай.  Гэвч тэд хэзээ хөдөлдөг гэхээр оны сүүлч болж, бүх төсөв мөнгө дуусч байхад  л нэг гарч ирж олон юм ярина.  Тэр нь  ямар ч ач холбогдолгүй байх жишээтэй.   Уг нь яг одоо төсөв хэлэлцэж байхад байр сууриа  илэрхийлээд явж байх учиртай юм. УИХ-ынн гишүүд нь энэ асуудалд үгээ хэлж чадахгүй, дуугарах ёстой хоёр төрийн байгууллага нь ажлаа хийхгүй, ийм л нөхцөл байдалд төсөв хэлэлцэж байна.  Хэрэв 2021 оны  төсөв энэ байдлаараа батлагдвал бид Үндсэн хуулийн цэцэд хандана.   Цар тахлын үеийн төсөв, сахилга баттай байх ёстой гэсэн гоё үг яриад байна.  Мөн чанартай дээд зэргийн сахилга батгүй төсөв болсон. Ажлын байр нэмэгдүүлэх,  дунд давхарга, бизнесийнхний ашиг орлогыг нэмэгдүүлэх, дэмжих бодлого харагдахгүй байна.  Зөвхөн барилга байшин барина гэсэн.  Тэр нь хэдхэн тооны эрх баригчдад ойр барилгын компаниудад л очих юм байна.  Мөн хэтэрхий их халамжийн бодлоготой орон болчихлоо. Мөн сая УИХ-д сонгогдсон гишүүд өөрийн тойрог дээр өөрийн төлөө ажилласан компанийн захирлуудад тендер өгсөн байдал ч ажиглагдаж байна.

-Нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд 250 тэрбумыг төсөвлөсөн гэж байна.   Өмнөх онтой харьцуулахад буурсан уу, нэмэгдсэн тоо юу?

-Манай тогтолцооны алдаа энэ асуудалд гардаг.  Нийслэлийн хүн ам 1.5 сая.  Гэтэл парламентын 76 гишүүний 30 хувьд нь ч хүрдэггүй.  Орон нутгийн төлөөллийн парламент шиг л байна.  Гэтэл Монгол Улсын бүхий л асуудал Улаанбаатарт байна.  Энэ хотод маш олон асуудал байна.  Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэгт хийх ажлуудыг түүж үзлээ.  Гэтэл маш өрөвдмөөр  тоонууд харагдаж  байна.  Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах ажилд 50 сая төгрөг тавьсан байна.  Энэ жил 50-ийг нь өгөөд ирэх жил дахиад талыг нь өгнө гэх маягаар оруулсан байгаа юм.  Гэтэл Хэнтий аймгийн төсөв дээр 50 саятай тоо алга.  Доод тал нь спортын тоног төхөөрөмж дээр гэхэд 700 саяыг тавьсан байна.  Ийм л төсөв болжээ.  Уг нь Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна.  Мөн Баянзүрх дүүргийн 60 хувь нь гэр хороолол. Иргэдийн амьдрах орчин хэцүү байна.  Энэ бүхэнд анхаарсан бодлого хэрэгтэй байна.  Мөн ажилгүйдэл их байна.  Үүнээс шалгаалан янз бүрийн гэмт хэрэг нэмэгдэж байна.  Ирэх онд энэ чиглэлд ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй юм байна.

-Эрх баригчид ая­лал жуулч­лалын бү­тээн байгуулалт гэж тайл­барлаад байгаа л даа?

-Өнөөдөр дэлхий нийтэд  цар тахал нүүрлээд байна.  Өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Дэлхий нийтээрээ аялал жуулчлалыг зогсоосон байна.  Бид нар шиг энэ салбарын бүтээн байгуулалтад хэдэн тэрбумаар нь хаяж байгаа улс орон алга.  Тэгэхээр үүнийг би аялал жуулчлал нэрээр мөнгө угаах арга л  гэж ойлгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

Зогсбаатар
Сайн бна уу ажлын амжилт уншиж ойлгосон цар тахалд их анхаарах хэрэгтэй хяналт суларч олон тоон дээр болох бий гэр хороололд анхаарал сул байдаг шүү хяналт сайн тавих хэрэгтэй бна архи зарахаа болиоч гэр хороолд архи задгай бна шүү
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

8 цаг 10 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 35 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

10 цаг 7 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

10 цаг 30 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

11 цаг 44 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

14 цаг 14 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

19 цаг 0 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

19 цаг 0 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

19 цаг 0 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин