Жо Байден америкуудыг бүгдээрээ маск зүүхийг уриаллаа

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын сонгуульд Ардчилсан намаас ялалт байгуулсан Жо Байден даваа гарагт бүх хүмүүсийг маск зүүхийг уриаллаа. “Интерфакс”-ын дамжуулснаар, тэрээр хэлэхдээ маск нь ямар нэгэн намын бэлгэ тэмдэг биш гэжээ. “Би та нарыг маск зүүгээчээ гэж гуйж байна. Маск нь улс төртэй холбоогүй, улс эх орноо нэгтгэх сайхан эхлэл болно. Та хэний төлөө саналаа өгсөн байх нь хамаагүй, ямар намыг дэмждэг байх нь хамаагүй. Ойрын хэдэн сар тогтмол маск зүүвэл бид хэдэн арван мянган амийг аварч болно” гэж тэрээр хэлсэн байна. Түүний хэлснээр коронавирусын эсрэг вакцины туршилт амжиллтай явагдаж байгаа ч маск зүүх нь энэ өвчнийг тараахгүй зогсоох цорын ганц үр дүнтэй арга гэлээ. 2021 оны нэгдүгээр сарын 20нд тангараг өргөх хүртлээ тэрээр цар тахлын эсрэг тэмцэх комиссыг толгойлох юм. Жозеф Байден сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампыг коронавирусын эсрэг тэмцэхгүй, маск зүүхийг уриалан дуудахгүй байна гэж шүүмжилж байсан. “Маск зүүхгүй гэдэг ямар хариуцлагагүй юм. Бурхныг бодож эх оронч байгаач” гэж хэлж байжээ. Дональд Трамп олны өмнө маскгүй гардаг. Бусад хүмүүсийг ч маск зүүх нь өөрсдийн хувийн сонголт гэсэн байр суурьтай байсан. Хэвлэлийхэн үүнийг нь шүүмжилж байсан юм.

Эх сурвалж: www.lenta.ru

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 31 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 45 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 51 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 53 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин