Путин, Ши Жиньпин нар яагаад Байденд баяр хүргэсэнгүй вэ?

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын сонгууль өндөрлөж, 46 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тодорсон. Түүний өрсөл­дөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн зарга үүсгэн шүүхээр явж байгаа. Гэвч Австрали,  Өмнөд Солонгос, Франц, Герман, Их Британи, Япон, Венесуэль гэсэн улсын удирдагчид Байденд баяр хүргэж, түүний ялалтыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин ОХУ, БНХАУ гэсэн хоёр гүрний удирдагчид одоог хүртэл түүнд баяр хүргээгүй нь ихээхэн анхаарал татаж байна.

Учир нь 2016 онд Трамп ялсанаас нэг цагийн дараа Кремль түүнд баяр хүргэж байв. Энэ удаа яагаад баяр хүргээгүй шалтгаанаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Албан ёсны сонгуулийн дүнг хүлээж байна” хэмээн даваа гаригт тайлбарлажээ. Жо Байден аравдугаар сарын сүүлээр ОХУ-ыг “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гол аюул” хэмээн мэдэгдэж байв. Үүний хариуд Кремль “ОХУ Байдены хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн нь Байден, ОХУ-ын харилцаа тааруу байгааг илтгэсэн юм. Энэ маргаанаас үүдэн Путин Байденд баяр хүргээгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мөн адил 2016 онд Трампад баяр хүргэж, АНУ-Хятадын харилцааг тогтворжуулахад анхаарахаа зарлаж байв. Харин энэ удаа Байденд баяр хүргэсэнгүй. “Хэзээ баяр хүргэх вэ” гэж асуухад Хятадын Гадаад хэргийн сайд “Олон улсын практикыг дагана” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Хоёр орны худалдааны дайн, технологийн өрсөлдөөн, хүний эрхийн зөрчлөөс гадна цар тахалд Трамп Хятадыг буруутгасан нь харилцааг улам хурцатгасан. Тиймээс Жиньпин Байденд  баяр хүргэхээс татгалзсаны учрыг олох хэцүү биш. Хэдийгээр Байден Хятадад хатуу ханддаг ч  ашиг сонирхлын үүднээс хамтран ажиллана. Учир нь Хойд Солонгос болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар Хятадтай хамтран ажиллана гэж тэрээр мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Үүнээс гадна Турк, Бразил, Мексик улсын ерөнхийлөгчид Байденд баяр хүргэсэнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин