УОК: Алтанбулаг боомтыг хаах санал орууллаа

2020-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын онцгой комисс хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ.  Тухайлбал, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хурлаар  оруулж, хэлэлцүүлэхээр  болсон байна. 

Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд 20 орчим тээврийн жолоочоос халдвар илэрсэн байна.  Хилийг хааснаар  өргөн хэрэглээний үнэд нөлөөлөхгүй байх үүднээс судалгаа хийж Алтанбулагийн боомтод бүс байгуулж, тэндээсээ ачааг сэлгэж ачих, төмөр замаар тээвэрлэхээр ярилцжээ.  Мөн улсын хэмжээнд нефтийн 30 хоногийн нөөц байгаа. Одоогоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гаригийн зохицуулалттайгаар нээнэ.  Боршоо  боомт дээр 30 орчим нефтийн бүтээгдэхүүн ачсан машин ирээд буй. Үүнийг хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр оруулж ирснээр баруун бүсүүдэд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байх тооцоо судалгааг хийсэн байна. 

Энэ талаар  Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Алтанбулаг боомтоор орж, гарч буй иргэдийн хөдөлгөөнийг хаагаагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хурлаар гаргана. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Ульхан, Боршоо боомтуудыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор гаригийн зохицуулалттайгаар сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээврийг нэвтрүүлж байх зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 3 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18