COVID-19-тэй хийх “тулаан” дуусахад тун ойртлоо

2020-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийт өнөөдрийг COVID-19-ийн эсрэг 90 хувийн үр дүн үзүүлсэн вакцины сайхан мэдээгээр эхлүүллээ. АНУ-ын Pfizer, Германы BioNTech компани хамтран бүтээсэн вакцин аюулгүй гэсэн үр дүн  үзүүлж, 90 хувийн дархлаа тогтоосноор хүн төрөлхтөний шинжлэх ухааны түүхэн дэх гайхалтай өдөр боллоо хэмээн олон нийт үзэж байна. Түүнчлэн дээрх  компаниуд вакцинаа энэ сарын сүүл үеэс нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх өргөдөл гаргахаар төлөвлөжээ. Судлаачид хавар гэхэд  хэвийн амьдралдаа шилжих боломж ирлээ хэмээн, энэ мэдээг талархан хүлээн авч байна.

Энэ талаар Оксфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн  профессор Жонн Бэлл “Би үүнийг хэлж буй анхны хүн нь боловч сайн үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хөл хориог сулруулах, хязгаарлалтыг зогсоох хамгийн сайн арга зам бол вакцины эмчилгээ юм” гэж ярьжээ.

Харин АНУ-ын Pfizer компанийн тэргүүлэгч Алберт Боурла “Бид дэлхийн өнцөг булан бүрт  нүүрлэсэн эрүүл мэндийн хямралыг зогсоох гайхалтай нээлтийг хийхэд ойртлоо” гэв.

Их Британийн анагаах ухааны зөвлөгч, профессор Крис Витти “Шинжлэх ухааны ид шидийг харуулсан, ирэх оныг өөдрөгөөр угтах шалтгаан боллоо” гэсэн бол АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден “Гайхалтай мэдээ. Цар тахалтай хийх тулаан дуусахад хэдхэн сар үлдсэнийг ойлгох нь чухал” гэсэн байна.

Энэ вакцины хоёр дахь тунг тариулснаас долоо хоногийн дараа Америк, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркийн сайн дурын 94 ажилтанд 90 хувийн дархлаа тогтсон байна. Тиймээс компаниуд энэ жилийн төгсгөл гэхэд 50 сая тун вакцин, 2021 оны төгсгөл гэхэд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Нэг хүнд  гурван долоо хоногийн зайтай хоёр тун вакцин хэрэгтэй аж. 

Дэлхийд олон вакцин сүүлийн шатны туршилтаа хийж байгаа боловч үр дүн үзүүлсэн анхны вакцин  нь энэ юм. Гэхдээ энэ нь эхний 94 сайн дурын ажилтанд гарсан үр дүн учраас сүүлийн дүн мэдээ гартал баталгаатай биш юм.

     Эх сурвалж:BBC

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 35 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 15 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин