ОХУ баруун хилээ чангатгалаа

2020-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын  Калининград мужийн цэргийн ангиудын зэвсэглэлийг шинэчилж эхэлжээ. Тодруулбал, Т-72ВЗМ пуужингаар тоноглосон орчин үеийн супер танкаар ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн  одоогоор ашиглаж байгаа Т-72В1 хуучны танкуудыг сольж байгаа аж. Шинэ байлдааны машины эхний цувааг Калининград хотын цэргийн ангиудад хүлээлгэж өгсөн байна. Энэ зэвсэглэлээ шинэчлэх ажил ирэх жилийн сүүлээр дуусах ёстой гэж Батлан хамгаалах яамнаас “Извести” сонинд мэдээлжээ. Сонинд энэ хотын Балтийн тэнгисийн моторжуулсан буудлагын ангийн үйлчилгээний албанд T-72B3M 30 танкийг хүлээлгэж өгснийг онцолсон байна. Шинэ танк нь өмнөх танкуудтай харьцуулахад сайжруулсан хуягтай, пуужингаар тоноглосон байлдааны машин юм байна. Мөн цэргүүдтэй болон нисдэг тэрэг, байлдааны хөлөг онгоцтой тулалдах чадвартай аж.  “Извести” сонинд цэргийн мэргэжилтнүүд  ОХУ-ын батлан хамгаалах хүчнийг  бэхжүүлж байгаа нь  НАТО-гийн хүчний өргөжиж байгаад өгч байгаа хариу байж болохыг онцолжээ. Үүнээс гадна бусад хүнд ангиллын зэвсгээр хуучирсан системийг солихоор төлөвлөсөн байна. “Извести” сонинд бичсэнээр энэ онд  Калининград руу “Смерч” пуужин харвах системийг илгээсэн байна. Мөн өнгөрсөн жил агаарын дайралтаас хамгаалах хүчнийг “Tor-M2” агаарын дайралтаас хамгаалах пуужны системээр  бэхжүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.10 МЯГМАР № 217 (6442)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин