АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден ялалтынхаа дараа юу хэлэв?

2020-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн тэргүүлэгч их гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-наас хойш үргэлжилж, бямба гаригт ялагч тодорлоо. Хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялах байсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 290 санал авснаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болов. Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 төлөөлөгчийн санал авсан. Ийн АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн ялалтынхаа дараа хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

-Элэг нэгт Америкчуудаа бид улсынхаа түүхэнд анх удаа 74 сая иргэний санал авч итгэл дүүрэн ялалт байгууллаа. Надад итгэж  сонгосон та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би улс үндэстнээ  Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын муж гэж хуваадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна. Надад  итгэсэн хүмүүсийн төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно.

-Америкийн дэлхий дахин дахь нэр хүндийг хамгаалж, бүх үндэстнээ эх оронд нь нэгтгэнэ. Энэ үзэл баримтлалын минь төлөө олон сая Америк хүн саналаа өгсөн нь нэр төрийн хэрэг юм. Энэ алсын хараагаа хэрэгжүүлэх нь бидний даалгавар юм.

-Өмнөд Азиас гаралтай цагаачийн охин Камала Харисс АНУ-ын анхны хар арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Цар тахлын үед санал тооллого, сонгуулийн штабд сайн дураараа ажилласан бүх хүн энэ үндэстний талархлыг хүртэх ёстой. Миний компанит ажлын багийн хамт олонд би өртэй.

-Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан, бие даагчид, залуу, хөгшин, гей, стрэйт, трансжендер, хот захын болон хөдөөгийнх, Ази, уугуул Америкчууд гэсэн олон бүлгийн нэгдэл саналаа өгчээ.

-Трампад саналаа өгсөн хүмүүс сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Би хоёр ч сонгуульд ялагдаж байсан. Тиймээс хатуу үг хэлэхээс татгалзаж, бие биедээ боломж олгоё. Бид Америк үндэстэн болохоос дайснууд биш.

-Вирусыг хяналтдаа авч, хөгжил цэцэглэлтийг бий болгох, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгах, шударга ёсны тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, шударга ёсыг сэргээж, ардчиллыг  хамгаалж, бүх иргэндээ шударга ёсыг бэлэглэх болно.

-Бид ажлаа цар тахлыг хянахаас эхлүүлнэ. Учир нь вирусыг хяналтад авах хүртлээ эдийн засгаа сэргээж, хуучин амьдралдаа эргэн орж, хурим, төрсөн өдөр, төгсөлтийн баяраа тэмдэглэж, үр хүүхдүүдээ тэвэрч чадахгүй. Даваа гаригт бид Байден-Харрис хоёрын COVID-19-ийг хяналтдаа авах төлөвлөгөөг танилцуулж, энэ төслийг удирдах шинжлэх ухаанч, судлаачдын багийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос танилцуулна.

-Би Ардчилсан намаас нэр дэвшсэн ч одоо бол АНУ-ын ерөнхийлөгч. Тиймээс надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно. Бүгд найрамдах намынхныг хамтран ажиллахыг хүсч байна. Үндэстнээ хөгжүүлэх боломж бидэнд бий. Бид үүнийг чадна.

-Өнөө шөнө бүхэл бүтэн дэлхий Америкийг ажиглаж байна. АНУ бол дэлхийн хамгийн сайн гэрэлт цамхаг гэдэгт би итгэдэг. АНУ-ыг боломж гэдэг ганцхан үгээр тодорхойлж болно гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. Америк хүн бүрт мөрөөдлөө биелүүлэх боломжийг бурхан олгосон. Илүү эрх чөлөөтэй, илүү бүтээлч, хэзээ ч бууж өгдөггүй Америкийг бүтээе.

Эх сурвалж:CNN

с.э
сайхан аа ? ямар сайхан үг вэ? бурхан америкт хайртай
миний нэрээр яах нь вэ? эргүү монголчууд баахан зүхээд эхлэх биз?
с.э
ямар сайхан үг вэ? сайхан аа бурхан америкт хайртай
ямар сайхан үг вэ? сайхан аа. бурхан америкт хайртай
Жамц. Ч
Мундаг хэлжээ... Аргагүй л их гүрний удирдагч байна..
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин