74 сая саналаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр Жо Байден тодорлоо

2020-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тодорлоо. Бямба гарагийн орой Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ялав.  Тус мужийн 20 төлөөлөгчийн саналаас гадна Невада мужийн зургаан  төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 279 саналтай болсныг CNN, BBC агентлагууд зарлажээ. Associated Press, NBC, New York Times, Washington Post зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас Байдены цуглуулсан саналын тоо 270-ын босгыг давсан тухай мэдээлсэн байна.

Сүүлийн өдөр Дональд Трамп Мэйн мужаас нэг санал нэмж  214 саналтай болжээ. Жо Байден өнөөдрийн байдлаар 74 сая гаруй сонгогчийн саналыг аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Жо Байден нь АНУ-ын түүхэнд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байснаасаа хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 49 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 9 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 9 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин