
Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад тун ойртлоо. Учир нь Улаанбаатарын 08:50 цагийн байдлаар Жо Байден 264 санал аваад байна. Энэ удаагийн сонгуульд 270 санал авсан нь ялна. Харин Дональд Трамп 214 санал аваад байна. Одоогийн байдлаар 71.5 сая Америк иргэн Жо Байденг, 68.2 сая иргэн Трампыг дэмжжээ.
Эх сурвалж:The Associated Press