Жилл Байден-Америкийн тэргүүн хатагтай болох магадлалтай сургуулийн багш

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Сонгогчид одоогийн ерөнхийлөгч Дональд Трампад саналаа өгөх үү эсвэл түүний өрсөлдөгч Жо Байданд өгөх үү гэдгээ шийдэж байна. Сонгуулийн дараа АНУ багшлах ухааны профессор тэргүүн хатагтайтай болж магадгүй юм.

Америкийн” Vogue” сэтгүүлийн редактор Анна Винтур тэргүүн хатагтай бүрийг сэтгүүлийн нүүрэндээ гаргадаг уламжлалтай. Энэ уламжлалыг Мелании Трамп дээр зөрчсөн юм. Анна Винтур түүний зургийг сэтгүүлдээ гаргахыг хүсээгүй. Цагаан ордонд нүүж ирэхээсээ өмнө Мелании Трамп уг сэтгүүлийн нүүрэн дээр 2005 онд Жон Гальяногийн 100 мянган ам.долларын үнэтэй хуримын даашинзтай гарч байжээ. Жил Байдены хувьд өөр. Түүнийг тэргүүн хатагтай болоогүй байхад 2020 оны хавар “Vogue” түүний талаар том материал хэвлэж байжээ. Нөхөр нь Трампыг ялбал тэрээр сэтгүүлийн нүүрэн дээр гарах нь тодорхой. Тэгвэл загварын сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны багш болох байх. Жилл олон жилийн турш англи хэлний багш хийж байгаа. Нөхрийнхөө төлөө ажлаасаа татгалзаагүй нэгэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд тэрээр ажлаасаа чөлөө авсан.

Жо, Жилл Байден

Жилл Жейкобс 1951 оны зургадугаар сарын 5-нд Нью Жерсид Итали цустай айлд төржээ. Аав нь банкны ажилтан. Ээж нь гэрийн эзэгтэй байж. Тэрээр таван охинтой айлын том нь. Сургуулиа төгсөөд Делаврын их сургуулийн англи хэлний ангид суралцсан. 19 насандаа Билл Стивесонтай гэр бүл болжээ. Нөхөр нь коллежид америк хөлбөмбөгийн шилдэг тоглогч байсан ч удалгүй карьер нь ахихаа больсон юм. Хамтдаа Stone Balloоn гэх залуучуудын бар нээж ажиллуулсан нь амжилттай байв. Хажуугаар нь Жилл загвар өмсөгчөөр ажиллаж байсан. Дөрвөн жилийн дараа тэд салжээ. Гэр бүл салалт жил үргэлжилсэн бөгөөд тэрээр гэр бүлийн барнаас хувь авч чадаагүй юм. 1975 онд тэрээр залуу сенатор Жо Байдентэй танилцжээ. Үүнээс Жо Байдены амьдрал их эмгэнэлтэй байсан юм. Байден 30 насандаа Делавер хотын сенатор болсноос хэд хоногийн дараа түүний эхнэр, гурван хүүхдийн хамт осолд орж эхнэр нь нэг настай охины хамт амь үрэгдэж, хөвгүүд нь бэртэл авчээ. Гурван настай Бо, хоёр настай Хантер нараа асрахаар албан тушаалаа өгөх гэж байхад ойр дотны хүмүүс нь хэрэггүй гэж ятгаж чадсан юм. Жо таван удаа гэрлэх санал тавьсан  ч Жилл татгалзаж байсан юм. Тэрээр хоёр хүүд сайн ээж нь байх ёстой гэдгийг ойлгож байсан бөгөөд сенаторын эхнэрийн хувьд байнга олны анхааралд байх нь таалагдаагүй юм. 1975 онд тэд гэрлэлтээ батлуулжээ. Хөвгүүд түүнийг шууд ээжээ гэж дууддаг болсон ч тэрээр тэднийг албан ёсоор үрчилж аваагүй юм. Гэхдээ тэрээр төрсөн хүүхдээсээ өөрцгүй тэднийг өсгөжээ. 1981 онд тэднийх охин Эшлигээ өлгийдөн авав. 1988 онд тэрээр нөхрийгөө ятган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байжээ. Гэвч Байден төгсгөлийн шатанд хүрэлгүй демократуудад ялагдсан юм. Жилл Байдены намтар “Where the Light Enters” номонд 2004 оны сонгуулийн талаар дурдсан байдаг. Жорж Бушийг хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэх үед Жогийн хүрээлэгчид түүний гэрт ирэн сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярилцжээ. Бассейны хажууд сууж байсан Жилл юун тухай ярих гэж байгааг ойлгомогцоо гэдсэн дээрээ томоор “үгүй” гэж бичээд ажлын өрөөнд нь оров. Жо эхнэрийн үгийг сонсоод татгалзсан хариу өгчээ. Бушийг ялсны дараа Жилл бодлоо өөрчилсөн юм. Дараа нь тэрээр хэлэхдээ тухайн үед республиканчуудыг дахин ялна гэж огт бодоогүй. Хамгийн түрүүнд Иракийн дайны талаар Америкийн баримталж байгаа бодлого түүнд таалагдаагүй юм. Тэр нөхөртөө “Чи үүнийг засах ёстой” гэж хэлжээ.

Багшлахын хажуугаар Жилл 2007 онд өөрийн Жейкобс овгоороо докторын зэрэг хамгаалжээ. 2008 онд Жо дахин ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч удалгүй Барак Обамад зайгаа тавьж өгөн дэд ерөнхийлөгч болжээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрээр багшаа хийж байсан. Олны өмнөх цуглаан дээр нөхрийгөө дагаж гарч байсан. Учир нь америкчуудын хувьд нэр дэвшигчдийн гэр бүл ялалтад нь их нөлөө үзүүлдэг. Обамаг ерөнхийлөгч болоход Жо, Жилл нар Вашингтонд нүүн ирж найман жил амьдарчээ. Жилл нөхөр нь дэд ерөнхийлөгч болсон ч ажлаа орхиогүй анхны эмэгтэй юм. Тэрээр Вирджинийн коллежид багшилж байхдаа хамгаалагч нарыг энгийн хувцастай, хичээлийн танхимд нөүтбүктэй сууж байхыг хүсчээ. Олон оюутан түүнийг хоёр дахь тэргүүн хатагтай гэдгийг мэддэггүй байж.

Жилл ярилцлагадаа “Тэргүүн хатагтай болбол юуны өмнө боловсролд анхаарлаа хандуулна. Хэрэв бид цагаан ордонд очвол би багшлах ажлаа үргэлжлүүлнэ. Хүмүүс багш нарын ажлыг үнэлээсэй гэж би хүсч байна. Мөн цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд туслах тал дээр анхаарлаа хандуулна” гэв. Энэ түүний хувьд хувийн сэдэв. Түүний дагавар хүү Бо Иракт алба хашиж байсан. 2012 онд тэрээр “Битгий мартаарай: Бурхан манай цэргийнхнийг ивээг” нэртэй хүүхдийн үлгэрийн ном зохиож байж. Түүнийг энэ номыг зохиоход ач охин Натали их нөлөөлжээ. Жиллийн сонирхол Мишель Обамагийн байр суурьтай их нийцдэг байсан юм. Цагаан ордонд байх үедээ тэр хоёр нийгмийн ажлаар хотуудаар хамт их явжээ. Мөн 1990-ээд оны эхэн үеэс “Biden Breast Health Initiative” ТББ байгуулан охид эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл олгож, хавдрыг эрт оношлоход нь тусалдаг байна. Түүний олон найз хөхний хавдраар өвдөхөд ийм ТББ байгуулах санаа төржээ. Олон жилийн дараа Обамагийн үед Байдены гэр бүл Cancer Moonshot гэх хавдартай тэмцэх программыг удирдаж байжээ. 2013 онд Бо Байден тархины хорт хавдраар өвдөн хоёр жилийн дараа 46 насандаа энэ өвчнөөр нас баржээ.

Залуудаа Жилл загвар их сонирхдог байсан. Тэрээр нийгэмд үгнээс гадна гадаад төрхөөрөө нөлөөлж болдог гэдгийг сайн мэднэ. Загварын хувьд Меланий Трампаас тэс өөр. Меланий ганган хээнцэр, сайхан хувцаслан ч дандаа шүүмжлэлд өртдөг. Жилл тийм ганган хээнцэр харагдахгүй ч энгийн америкчуудад таалагддаг. Жилл дүрэмт хувцасны загварт дуртай. Хурц тод өнгийн юбка, бариу шулуун даашинз. Өмд ховорхон өмсдөг. Харин сонин содон гутал их өмсдөг байна. Меланийгаас бас нэг ялгаатай нь олны нүдэн дээр биеэ авч явах байдал. Меланий биеэ барин, хүйтэн хөндий, илүү дутуу үг хөдөлгөөн хийдэггүй бол Жилл өөртөө итгэлтэй шаардлагатай бол нөхрийгөө хамгаалан зодолдоход ч бэлэн гэдгээ харуулдаг нэгэн. Ухуулах сурталчилгааны үеэр сүүн бүтээгдэхүүний эсрэг тэмцэгч хэсэг бүлэг бүсгүйчүүд индэр дээр гарч дайрхад тэднийг буулгасны дараа Жилл маш хурдан сэхээ аван цугласан олныг тайвшруулан нөхрөө яриагаа үргэлжлүүлэх боломж олгож байсан юм.

Эх сурвалж: www.tatler.ru

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 12 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 12 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 12 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 12 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 12 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 12 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 12 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 12 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 12 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 12 мин