Марадонагийн хагалгаа амжилттай болжээ

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Аргентинийн хөлбөмбөгийн од Диего Армандо Марадонад хийсэн тархины  мэс засал амжилттай болжээ. Тэрээр одоо өрөөндөө амарч байна гэж түүний хэвлэлийн албаны дарга Себастьян Санчи инстаграммдаа бичсэн байна.

Түүнийг хагалгаа хийлгэх үеэр дэмжиж байгаагаа илэрхийлж олон шүтэн бишрэгч нь эмнэлгийн гадаа ирсэн байна. Үүний өмнө Диего Марадонагийн эмчлүүлж байсан Плата хотын Ипенса эмнэлэгт тархинд аюул учруулж болзошгүй согог байгааг илрүүлжээ. Тиймээс  хэдэн цагийн дараа өөр эмнэлэгт яаралтай шилжүүлсэн түргэний машиныг шүтэн бишрэгчид нь дагаж явсан байна. Тиймээс цагдаагийнхан сэтгэл нь хөдөлсөн хүмүүс болон олон сэтгүүлч цугласнаас тээврийн хөдөлгөөнийг зохицуулахын тулд аюулгүй байдлын албаны олон машин оролцуулсан үйл ажиллагааг зохион байгуулжээ. Мэс засал дууссаны дараа эмч гарч ирэн хүмүүсийг тайвшруулаж “20 минут үргэлжилсэн тархины мэс засал амжилттай боллоо. Диего сэрсэн. Бүх юм сайн байна. Гэхдээ хяналтад байгаа түүний эмнэлгээс гарах эсэх нь өвчтөний бие хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна” гэж хэлжээ. Нэрт хөлбөмбөгчнийг дэмжихээр ирсэн хүмүүс түүнд тусалсанд нь эмчид баярласнаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

58 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

58 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 48 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 1 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 11 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин