Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Хамгийн эхэнд Индиана мужийн санал хураалтын дүн гарч, 11 сонгуулийн төлөөлөгчийн санал авснаар Трамп ялжээ. Трамп 2016 оны сонгуулиар тус мужад мөн ялж байсан юм. Энэ жилийн сонгуульд 50 мужийн 270 сонгуулийн төлөөлөгчийн саналыг авсан нэр дэвшигч ялах боломжтой. 2016 онд Трамп 304, Клинтон 227 сонгуулийн төлөөлөгчийн санал авч байсан юм. АНУ-ын цагаар оройн 19:30 минутад санал хураалт дуусна. Өмнөд Каролина мужийн сонгуулийн дүн 45 минутаар хойшилж гарах төлөвтэй байна.
Эх сурвалж:CNN