Б.ДОЛЖИНЖАВ
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх сарыг дуустал үндэсний хэмжээнд хоёр дахь хөл хориог тогтоож буйгаа өчигдөр зарлажээ. Энэ хориг маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Иргэдийг зайлшгүй ажилтай болон эмнэлэг орохоос бусад тохиолдолд гадагш гарахыг хориглож байгаа юм. Мөн зоогийн газар, бар, пабуудыг хаана. Харин сургууль болон зарим үйлдвэрүүдийг нээлттэй хэвээр байлгахаар шийдвэрлэжээ.
Франц улсад COVID-19-ийн халдвар дөрөвдүгээр сараас эрчимтэй нэмэгдэж, мягмар гаригт гэхэд 33 мянган хүн шинээр халдвар авчээ. Тус улсын ерөнхийлөгч Э.Макрон “Хоёрдугаар давалгаа эхнийхээсээ аюултай, дийлдэшгүй байна гэхэд эргэлзэхгүй байна. Халдвар авсан иргэдийн тал хувь нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Тиймээс та дэлгүүр орох, танил хүнд тань яаралтай тусламж хэрэгтэй болсон, эсвэл ажилдаа явах, эмнэлэг орох тохиолдолд л гэрээсээ гарахыг уриалж байна. Гэхдээ зул сарын баяраа гэр бүлээрээ хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Нөхцөл байдлыг харж байгаад хориог дахин сунгах эсэхийг хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар Францын эмнэлгүүдийн 70 хувьд нь COVID-19 халдвар авсан иргэд эмчлүүлж байна.
Эх сурвалж:BBC