Монгол Улс хуучин машины хогийн цэг болсныг НҮБ батлав

2020-10-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг мягмар гаригт танилцуулжээ.  Хуучин машины экспортоор дэлхийд Европын холбоо, Япон, АНУ тэргүүлж байна. Эдгээр улсууд 2015-2018 онд 14 сая хуучин автомашин экспортолжээ. Тодруулбал, нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлж байна.

Япон улс 2015-2018 онд 3.8 сая буюу жилд дунджаар 963 мянган хуучин автомашин экспортолдог юм байна. Монгол Улс 2017 онд 29467,  2018 онд 37136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсав.

Манай улсын импортолсон машины ихэнхийг “Toyota Prius”  загварын автомашин эзэлжээ. Тухайлбал, 2012-2016 онд гибрид автомашины импорт гурав дахин нэмэгдэж, 57 хүн тутамд нэг хуучин приус ногдож байсан юм. Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota” Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байна.  Мөн Японоос импортолсон автомашинуудын талаас илүү  хувь нь “Toyota Prius” байна гэсэн дүн гарчээ.

Монгол Улсын хуучин машины импорт өссөн шалтгаан нь Засгийн газар нь ийм төрлийн машинаас онцгой албан татвар болон агаарын бохирдлын татвар авдаггүйтэй холбоотой гэжээ. Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна. Ийн  Монгол Улс Японы хуучин машины хогийн цэг болсныг НҮБ баталж, дэлхий дахинд зарлалаа. Мөн Япондоо 7-8 жил унаад ашиглалтаас гарсан “хог”-ийг эх орондоо авчирч дахин хэдэн арван жил ашиглаж байгаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их хортой энэ асуудалд огт санаа тавихгүй байгаа талаар ч дээрх тайланд дурдсан байв.

Хуучин автомашин нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болоод  байгаа юм. Үүнээс гадна дундаж орлоготой орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байна.  Тодруулбал, хуучин автомашины улмаас жилд 58 сая хүн осолдож, 20-50 сая нь гэмтэж бэртжээ. Улмаар энэ нь 15-29 насны залуусын үхлийн шалтгааны наймдугаарт орж байгааг ДЭМБ баталсан байна.  Мөн осолд орж тахир дутуу болсноос дэлхийд 70 сая хүн ядуусын эгнээ рүү шилжсэн гэсэн аймшигт дүн гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.29 ПҮРЭВ № 209 (6434)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин