Б.ДОЛЖИНЖАВ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров COVID-19 халдвар авсан байж магадгүй хэмээн үзэж, өөрийгөө тусгаарласан гэж сайдын хэвлэлийн төлөөлөгч Тасс агентлагт өчигдөр ярьжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сергей Лавровтой харилцаж, уулзсан хүн коронавирусын халдвар авсан байна. Тиймээс Лавров энэ сарын 28-29-нд Сараево болон Сербийн нийслэл Белградад айлчлах байсан уулзалтаа хойшлуулжээ. Тэрээр энэ сарын 26-нд Грек улсад айлчлаад эргэн ирсэн юм.Одоогоор Сергей Лавровт халдварын шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Эх сурвалж:Tass