Х.ОЮУНБОЛД
Афганистаны үндэсний аюулгүй байдлын хүчнийхэн Энэтхэгийн хойг дахь “Аль Кайда” бүлэглэлийн толгойлогч Абу Мухсин Аль Масрийг устгасан байна. Тус улсын үндэсний аюулгүй байдлын газар твиттертээ “Афганистаны зүүн хэсгийн Газни мужид явуулсан ажиллагааны үеэр энэ явдал болсон гэж жиргэжээ. Тэд түүнийг “Аль Кайда” бүлэглэлийн хоёр дахь удирдагч гэж итгэж байгаа аж. “Tolo News” агентлагийн мэдээлснээр энэ ажиллагаанд оролцсон хүчнийхэн түүнийг баривчлахыг оролдсон ч Абу Мухсин Аль Масри энэ үеэр олсон шархдаж нас барсан байна.
Эх сурвалж: polit.mn