Т.САЙХАН
НИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. АН-ын бүлэг хуралдаанаас өмнө даргаа сонгосон байна. Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа сонгогджээ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн найм нь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид юм. Д.Пүрэвдаваа нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн. Улмаар НИТХ-ын сонгуульл мөн өрсөлдөж, олонхийн санал аван төлөөлөгчөөр сонгогдоод байна.
НИТХ дахь АН-ын бүлгийг өмнө нь Ц.Баатархүү даргалж байсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn