Гэрийн хорионд байгаа улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардлаа

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДОЛЖИНЖАВ

Беларусийн зохицуулах зөвлөлөөс улс төрийн бүх хоригдлыг гэрийн хорионд шилжүүлэх бус бүр мөсөн суллахыг шаардлаа. Зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Лилия Власоватай цуг долоон хүний цагдан хорих арга хэмжээг өөрчилж, гэрийн хорионд шилжүүлсэн. Үүнийг зөвлөлийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлэх төдий шийдвэр хэмээн үзэж байна.

Тодруулбал, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Үндэсний аюулгүй байдлын хорооны цагдан хорих байранд байгаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Виктор Бабарико тэргүүтэй сөрөг хүчний хэд хэдэн гишүүнтэй энэ сарын 10-нд уулзсаны дараа  зарим нь суллагдсан билээ. Үүнд улс төр судлаач Юрий Воскресенский болон ПандаДок компанийн ажилтнууд, түүний дотор Минскийн албаны дарга Дмитрий Рабцевич нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Дараа нь улс төрийн  судлаач Виталий Шкляров, өмгөөлөгч Илья Салей, Зохицуулах зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн Лилия Власова нарыг  гэрийн хорионд шилжүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа наймдугаар сарын 9-нд Беларусьд луйврын сонгуулийг эсэргүүцсэн үндэснийг хамарсан томоохон жагсаал эхэлж, хэдэн сараар үргэлжилж байна.

Эх  сурвалж:Tass                            

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 39 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 53 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 59 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 19 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин