Б.Пүрэвдорж: Надад зориулсан хууль батлах гэж байна

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Хуулийн төсөлд хуралдааны дэг зөрчсөн гишүүний  тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -АН, МАХН, бие даагч гээд 14 нөхөрт зориулаад л хөөж гаргана, та нар аятайхан бай гээд л хөөж гаргах талаар яриад байгаа юм шиг санагдаад байх юм. Хэдүүлэхнээ байж. 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ. Та нараас бол хөөгдөнө гэж байхгүй байх. Хуралдааны цагийг 10.00 болговол сулрахын шинж шүү.  Ерөнхий сайдын мэдээллээ өөрөө хийдэг байх ёстой. Ерөнхий сайдаар заавал өөрөөр нь хийлгэх ёстой. Цэц зөв гээд үзчихсэн байхад яагаад зөв гэж үзсэн юм гээд гишүүд дахин асуулт асуух нь зохисгүй. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Гишүүнийг танхимаас гаргах заалт өмнө нь байсан. Гэхдээ хэт ерөнхий байсныг уян хатан болгож зөөллөсөн гэж ойлгох хэрэгтэй.  Хэт хатуу, модон байсан. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнө нь байсан заалт . Бусад улсуудын  зохицуулалтын судалгааг хийсэн,  танилцаж болно. Өмнө нь ч гишүүнийг үг хэлж байхад чиний хэлж байгаа үг таалагдахгүй байна, чи үг хэлэхгүй гээд үгийг нь хаадаг л байсан шүү дээ. 

УИХын гишүүн Б.Пүрэвдорж:-Надад зориулж ийм хууль батлах гэж байгаа юм уу. Өнөөдөр та нар цөөнхийн төлөөллөө хуралдаанаас хөөх, үгийг нь хэлүүлэхгүй байх  ийм л хууль батлах гэж байна. Гэхдээ цаг эргэдэг юм шүү.АН олонх болохоороо энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Харин ч цөөнхийн төлөөллийн үг хэлэх хугацааг зургаан минут болгож нэмнэ. Албан тушаалтан бүр цөөнхийн төлөөллийн асуултад бүрэн дүүрэн хариулдаг байх тэр зохицуулалтыг хийнэ. Цөөнхийн эрх хамгаалагдсан тэр цаг ардчиллын эрх баталгааждаг гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 40 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18