Т.САЙХАН
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан маргааш буюу 21-нд товлогдоод байна. Анхны хуралдааныг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор товлон зарлах хуультай юм.
Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Орон нутгийн сонгуулийн дүн гарч шинэ НИТХ бүрдээд байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН 34, АН 8, ХҮН гурван суудал авсан.
Эх сурвалж:www.polit.mn