А.Пушкиний зээнцэр таалал төгсчээ

2020-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

Оросын нэрт яруу найрагч Александр Пушкиний удмын хүн болох Галина Усова Тамбов мужид 82 настайдаа таалал төгссөн байна. Тэрээр 1938 онд Архангельскт төрсөн.  Түүний  элэнц эмээ Наталья Воронцова-Веляминова нь Александр Сергеевич Пушкиний удмын хүн байсан аж.  

Галина Северяновна Усова нь Тамбов мужийн Мичуринскийн Хөдөө аж ахуйн их сургуульд олон жил багшилсан, хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор хүн байсан гэдгийг сургуулийн цахим хуудаст нийтэлсэн эмгэнэлд дурдсан байна.

 Галина Усова энэ сургуультай холбогдсон түүх нь өвөрмөц. Дунд сургуулийн сурагч байхдаа нэрт эрдэмтэн Мичуринийг шүтэн биширч, улмаар  түүний нэрэмжит сургуульд суралцахаар шийдсэн байна. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, тухайн үеийн нэршлээр Жимс, хүнсний ногооны институтэд элссэн нь өдгөөгийн Мичуринскийн Хөдөө аж ахуйн их сургууль аж.  Их сургуулийн мэдээлэлд тэмдэглэснээр, агуу  яруу найрагчийн зээнцэр охины хувь заяа Мичуринсктай нягт холбоотой байсан бөгөөд тэрээр энэ сургуульдаа багшилж, улмаар эрдэм шинжилгээний ажил хийж, Тамбов мужийн Улаан номыг эмхэтгэн гаргахад  оролцож, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл энэ ажлаа хийжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 33 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 47 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 53 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 13 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 13 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин