ҮАБЗ яаралтай шийдэхгүй бол олон улсын байгууллагуудад хандана

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг шударга зохион байгуулж явуулахтай холбоотой асуудлаар ҮАБЗ-д хандан албан бичиг хүргүүлсэнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд, намын удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Тэд “Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу “хар машин”-ыг хакердаж, хүссэн нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулж чадна. 2020 оны УИХ-ын сонгуульд  энэхүү хакер ажиллагааг туршиж, зарим нэр дэвшигчийг өндөр  санал авсан болгож чадсан. Одоо болох сонгуульд ч ялуулж  чадна хэмээн амлаж улс төрийн намуудын удирдлага болон зарим нэр дэвшигчдээс их хэмжээний мөнгө нэхсэн тухай гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна” гэсэн  мэдээлэл нийгмийг цочролд орууллаа” гэдгийг онцолж байв. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:-  МАН-ын нэр дэвшигч Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн нар хар машиныг хэрхэн хакердах талаарх үйлчилгээ авах талаар ярьж байгаа маш ноцтой бичлэг тарсан. Мөн хэд хэдэн дүүрэгт  мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдан авах гэж байгаа  бичлэг ч цацагдсан. Энэ нь өөрөө Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж байна гэсэн Үндсэн хуулийн зүйл заалттай нийцэж байна. Мөн Эрүүгийн хуульд сонгуулийг хууль бусаар явуулах, хуйвалдаан зохион байгуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах гэх мэт олон заалтуудыг зөрчсөн. 

АН-ын нийслэлийн намын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа: -Үүсээд буй нөхцөл байдлын талаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна. Дээр дурдсан хэргийг нэн даруй илрүүлэн таслан зогсоох,цаашид дахин үйлдэгдэхээс сэргийлэх нь Монгол төрийн үүрэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэн тэргүүний авч хэлэлцэх асуудал гэж Ардчилсан намын зүгээс үзэн Ерөнхийлөгч Х.Баттулгад дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

  1. Уг хэргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай хэлэлцэх,
  2. УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд яаралтай өөрчлөлт оруулж санал тоолох дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхийг болиулах,
  3. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох,
  4. Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг болох,
  5. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоолын биелэлтийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах. Хэрэв бидний шаардлагын хариуг ҮАБЗ яаралтай өгөхгүй бол АН гадаадын байгууллагуудад хандана гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

зочин
хөөрхиис ан аргаан баржииндөө дангаараа ч нэгдээд ч ам л нээвүү өөрсдиинхөө хулгаи гаан ярих юмдаа. үнэндээ ан -аас нэр дэвшигч залуучуудад хандахад та бүгд улстөрд амжилт гаргана битгии сэрүүн зүүдэл та нарын ар хүзүүгүи хулгаи ч баатар тэргүүтэи бүлэг дээрэмчид баисан цагт 1000 саихан юм яраид нэмэргүилдээ. Тэр элбэгдоржиин гөлөг зурагтаар юу гэж хуцмарсаныг сонссонуу. махн ягаад өөд гардаггүин шалтгаан нь Энхбаяр түүнии эрүүл өвчтэи нь мэдэгдэхгүи хүү нь. олон юм бодож толгоигоон гашилгах хэрэг юу бна .
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

5 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

5 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 40 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18