Донбасс шинэ Палестин болох уу?

2014-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дангаараа тусгаар тогтнолоо зарласан Зүүн-Украины бүгд найрамдах улсын лидерүүдэд хандаж бүх нийтийн санал асуулгаа хойшлуулахыг уриалсан ч Донецк, Луганск мужид энэ үйл явц болдгоороо болоод өнгөрөв. Таамаглаж байсанчлан, санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь бүс нутгийг Украины мэдлээс гаргахын төлөө саналаа өглөө. Энэхүү “төр улсаа төвхнүүлэх” үйлс цаашаа хэрхэн өрнөх бол.

Зүүн нутаг Киевтэй улс төрийн харилцаагаа тасалж, бие даасан улсын бодлого явуулах гэж оролдоно хэмээн ихэнх тоймч, ажиглагчид үзэж байна. “Донецкийн Ардын бүгд найрамдах улс юуны түрүүнд Киевтэй “Иргэний салалт” хийх хэрэгтэй. Дараа нь бусад бүх улстай адил тэгш харилцах, гэрээ хэлэлцээ хийх хууль ёсны этгээд болохыг хүсч байна” хэмээн Донецкийн Ардын бүгд найрамдах улсын парламентын дэд дарга Борис Литвинов ярилаа. Мэдээж, өрнөд энэ санал асуулгыг хууль бус, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Харин Москва санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөх болов уу.

Юу ч болсон, Донецк, Луганскийн бүх нийтийн санал асуулгын үр дүн нь Украины хүн амын нэлээдгүй хэсгийнх нь үзэл бодлын илэрхийлэл болж байгаа юм. Одоо энэ нутгийн хувь заяа, ирээдүй Киевийн албан ёсны байр суурь, Украины зүүн бүсийн оршин суугчид, удирдагчдын үзэл бодол, мөн Орос, өрнөдийн бодлого, шийдвэрээс шууд шалтгаалах болов. Украины зүүн хэсэгт болж буй өөрчлөлтийн үр дүнд хэн хожиж, хэн хожигдох вэ гэдэг хамгийн их анхаарал татаж байна. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас үргэлж “хасах”-тай гарч байгаа цорын ганц тал нь албан ёсны Киев. Баруун нутагт салан тусгаарлах сэдэлтэй санал асуулга болсон нь Украины эрх баригчид улс төрийн ч, цэргийн ч талбарт үлбэгэр, дорой байгааг харуулав. Крымийн адилаар зүүн бүсийн үйлдвэрлэлийн салбараа алдах аюул Украинд тулгарчээ. Тусгаар тогтнолоо дураараа зарласан бүс нутгийн эсрэг хийж чадах юм одоогоор Киевт алга. 25-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зүүн талын эсэргүүнүүдийн эсрэг ямар арга хэмжээ авахыг дэлхий нийт харж байна.

Шинэ “Бүгд найрамдах улсууд”-ын ирээдүй ихэд адармаатай, сонирхолтой харагдаж байгааг онцлох хэрэгтэй. Тэдгээр бүс нутаг ямар нэг аргаар буцаад Киевийн хяналтад орно гэдэг магадлал багатай. Мөн Крымийн адилаар Оросын бүрэлдэхүүнд багтах эсэх нь ч эргэлзээтэй. ОХУ Украины зүүн нутгийг мэдэлдээ авч эдийн засагтаа дарамт нэмж, өрнөдийг уурлуулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн билээ. Харин ч Донбасст гарсан бослого, эсэргүүцлийг аажим аажмаар намжаах замаар Крымийг нэгт­гэс­нээ “цайруулах” оролд­лого хийж байна хэмээн үзэх хүмүүс ч байна.

Энэ тохиолдолд Донецк, Луганскийн “бүгд найрамдах улсууд”-аас юу хүлээж болох вэ. Палестины автономитай адил хувь заяа хүлээж байж болохыг тоймчид анхааруулж байна. Тэд Украин, Москвагийн дунд “хаашаа ч үгүй болсон” тохиолдолд аль нэг талаас тусламж хүсэх нь тодорхой. Тэр тохиолдолд зөвхөн лидерүүд нь тэрхүү тусламжийн үр өгөөжийг “хүртэнэ”. Хоёр гүрний дунд хийдүүлсэн донбассчууд хэний ч үгийг үл тоомсорлож, өөрийнхөөрөө зүтгэх магадлал их байгаа ажээ. Улмаар авлигад идэгдсэн, ялзарсан удирдлага бий болж, хүн амын дийлэнхэд нь тусламж хүрдэггүй, ядуу, дампуурсан улс гарч ирэх магадлалтайг ажиглагчид сануулж байгаа юм.

Өрнөдийн орнууд Украины зүүн хэсэгт болж буй үйл явдлыг үнэлж цэгнэж, шийдвэр­лэх алхам хийх ёстой. Бүх нийтийн санал асуул­гын дүнг үл хүлээн зөв­шөөрсөн ч тухайн ард түм­ний хүсэл зориг өөрч­лөгдөхгүй билээ. Ук­раинаас “бүгд найрамдах” тус­гаар улсууд төрөн гарс­наар тус улсын нөхцөл байдал муудаж, өрнөдийн “толгойны өвчин” улам нэ­мэгдэх нь ойлгомжтой. Украин улс хуваагдах уу, эс хуваагдах уу, Ев­ропт, Орос, Украины дунд шинэ “Палестин” бий болох уу, үгүй юу гэ­дэг эгзэгтэй цаг мөч тулгараад байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 2 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 33 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 43 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 53 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 19 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 19 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин