Б.ТӨГС
НИТХ-ын 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас эдийн засагч Э.Батшугар нэр дэвшиж байна. Сонгуулийн санал хураалт болох хугацаа ойртож байгаа эдгээр өдрүүдэд Э.Батшугарт чиглэсэн хар пи-ар ихсэж байна. Тиймээс тэрээр сонгогчдодоо хандаж гүжир гүтгэлэгт автахгүй байхыг захилаа.
Улаанбаатар хотын хөгжлөөрөө сүүл мушгиж байгаа Сонгинохайрхан дүүрэгт хамгийн багадаа 30-40 сургууль цэцэрлэг барих, гэрэлтүүлэг, гудамжны тохижилт, орон сууцжуулах гээд тулгамдсан асуудал их байна. Энэ тухай сонгогчидтойгоо уулзахад түүний санал, мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж байна. Гэтэл орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа эрх баригч намынхан МАХН-аас нэр дэвшиж байгаа түүнийг гүтгэж гүжирдэх тохиолдол гарах нь нэмэгджээ. Тухайлбал түүнийг харлуулах зорилгоор “сонгогчдын саналыг худалдана”, “бохир сонгууль зохион байгуулж байна” гэх мэтээр сошиал орчинд мэдээлж эхэлсэн. Гэвч түүний хувьд ямар нэгэн бохир технологи ашиглаагүй бөгөөд бусад нэр дэвшигчиддээ хандаж бохир технологиор биш бодлогоор өрсөлдөхийг уриаллаа.
Эх сурвалж: www.polit.mn