Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

2025-01-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог. Манайд ч ялгаагүй. Хэн дарга болж, хэн цэргээрээ үлдэх нь гол биш. Улс төр бужигнаад л унавал ард нь баялгийн хуваарилалтад хөдөлгөөн орлоо гэж ойлгоход болно. Бидний хувьд “…Баялаг” гэхээр газрын доорх ашигт малтмалыг л ярина. Түүгээрээ дэлхийд тэргүүлэхгүй ч хүн амдаа харьцуулбал подхийтэл амьдарчихаар нөөцтэй. Гэсэн ч баялаг маань хэдхэн хүний мэдэлд орчихсон. Сүүлийн 30 жилийн хугацаанд бараг бүх баялаг ийм замаар хуваарилагдчихсан байна. Харин өнгөрсөн жил улс төрийн намууд нийлж, Баялгийн сан байгуулахаар тохирсон. Улмаар УИХ-аас Баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр сан ондоо багтаж амь оров. Баялгийн сангийн хуримтлалын санд иргэн бүр 135 мянган төгрөгтэй болжээ. Энэ мөнгийг их, бага гээд яриад байх шиг байна. Мөнгийн олон, эсвэл цөөн нь гол асуудал биш. Харин Баялгийн сан бага ч гэсэн мөнгөтэй боллоо. Энэ л хамгийн чухал юм. Ингэхээр Баялгийн сан одоо иргэн бүрт “албан ёсоор” хамаатай болчихож байгаа юм. Эхний хуримтлал Тавантолгойн нүүрс, Эрдэнэтийн зэсийн баяжмалын ашгаас орсон байна. Нэмээд, “Орано”-тай байгуулж буй ураны Хөрөнгө оруулалтын гэрээгээр дээрх хуримтлал өсөн нэмэгдэх боломж нээгдэж байна.

Тэгэхээр одоо бид стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд цуглуулж чадвал 135 мянган төгрөгөөр эхэлсэн хуримтлал иргэн бүрт 135 сая, магадгүй 135 тэрбумыг хүртээх боломжтой. Энэ бодитойд хамаг учир бий. Гэхдээ стратегийн ордуудыг эзэмшдэг хүмүүс 34 хувиа Баялгийн санд өгөх сонирхол байдаг уу. Үнэн хэрэгтээ, стратегийн орд эзэмшигчид 34 байтугай 3-4 хувиа ч Баялгийн санд өгөх хүсэлгүй байдаг. Тийм учраас ийм санаа хэлсэн, тийм санаачилга гаргасан төрд дургүй. Тэгвэл эсэргүүцнэ. Хамгийн муу хүн болгож чадна. Урьд өмнө ийм байр суурь бариад “заналтайгаар” унасан Засгийн газар, Ерөнхий сайд ч бий. Гэвч нөгөө талдаа, нийтийн эрх ашиг, Үндсэн хуулийг хэрэгжүүлж, монголчууд Монголдоо хүн шиг амьдрах гэвэл үүнээс өөр зам байхгүй. Ямар ч төр энэ эрхийг хангахгүйгээр төрийн мэдлийг хэрэгжүүлж, улсыг хөгжүүлж барахгүй. Тиймээс “…Монгол хүнийхээ эрхийг хангая” гэсэн төр орд эзэмшигчдэд бөхөлзөлгүй, “34 хувиуудыг нийгэмчлэх” л хэрэгтэй болж байгаа юм. Түүнээс өөр сонголт үгүй. Тэгэхээр, хэрвээ Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” л гэх хэрэгтэй.

Ер нь бол, шинэ он гарахын өмнө зарлагдсан эхний удаагийн хуримтлалд стратегийн 16 ордын Эрдэнэт, Тавантолгой хоёроос л орсон байна. Гэхдээ ордын ашиг тэр чигээрээ биш л дээ. Энэ хоёр орд дээр үйл ажиллагаа явуулдаг компани нь төрийн 100 хувийн өмчтэй. Гэвч орд нь хувийн эзэмшилд таслагдсан. Эрдэнэтийн овоолгуудыг гурван компани эзэмшдэг. Тавантолгойн ордын Ухаа худгаас эхлээд хувийн компаниудын мэдэлд байдаг. Төр тэдэнтэй хөшигний ард ихээхэн “ноцолдож” байж ойрмогхоноос хэлэлцээний ширээний ард суухаар болжээ. Араас нь Асгатын мөнгө, Нарийнсухайтын нүүрс, Төмөртэйн цайр, хар тугалга, Бороогийн алт, Бүрэн хааны фосфор, Мардайн уран, Дорнодын уран, Гурванбулагийн уран, Төмөртэйн төмрийн оруудын асуудал яригдах учиртай. Түүнээс гадна эзэмшдэг компаниар нь төрийн мэдэлд 100 хувь байдаг гэдэг ч хувь хүмүүс тасдаад авчихсан Багануур, Шивээ овоогийн ордуудыг бас цэгцлэх шаардлага бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 7 (7503)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17