Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

2025-01-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Энэ жил Үндсэн хуулийн өдөр  ихэд даруухан өнгөрөв.   Уг нь Үндсэн хуулийн өдөр ойртох тусам эцэг хуулийг өөрчлөх ёстой, ёсгүйн маргаан нэлээд идэвхэждэг. Харин энэ жил  тийм яриа сонсогдсонгүй.   Тэгэхээр цаад утгаараа Үндсэн хуулийг цаг үеийн нөхцөл шаардлагынх нь дагуу шинэчлэх нь  зүйтэй гэдэг үзэл санааг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхлэв бололтой.

Үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг өнөөгийн нийгэмд үүсээд байгаа олон асуудлаас харахад Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу, үгүй юу гэж эргэлзэхэд хүргэнэ. Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” хэмээн тусгаж зааж өгсөн.  Гэтэл 33 жилийн дараа буюу өнөөдөр хүнлэг ардчилсан нийгэм хаана байна гэдэг асуудал тулгарч байна. 

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар  Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарсан байна.  Энэ нь Монгол Улсын иргэдийн 27 хувь нь ядуу амьдарч байна гэсэн үг. Үүнээс 914.2 мянган иргэн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.  1992 онд Үндсэн хууль батлагдах үед хүн амын 20 орчим хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа байжээ.  Гэтэл Үндсэн хууль хэрэгжээд 33 жилийн дараа  ядуурлын түвшин буурах биш харин ч нэмэгдсэн нь хууль эрх зүйн зохицуулалт, хангалтгүй явж ирснийг харуулж байна. Монгол Улс  байгалийн баялаг ихтэй орон. Энэ баялгаа олон нийтээрээ авах уу. Хэдхэн хүн авах уу гэдэг асуудал тулгарсан хэвээр байна.  2024 онд Эдийн засгийн Нобелийн шагнал буюу дэлхийн хамгийн том шагналыг “Яагаад зарим орны ард түмэн баян байдаг, яагаад зарим орны ард түмэн ядуу байдаг юм бэ” гэдгийг судалсан эдийн засагчид хүртсэн.  Тэдний судалгаагаар аливаа асуудалд бүх ард иргэдээ татан оруулж, тэдний хүчин зүтгэлийг үнэлж чаддаг системтэй, түүнийг дэмжсэн улс орон, ард түмэн баян байна гэсэн дүгнэлт нотлогджээ. Тэгэхээр бидний амьдарч байгаа нийгмийн систем болохгүй байна гэдгийг дээрх жишээ болоод дүгнэлтээс харж болно.

Дараагийн нэг асуудал нь хүмүүс хүний эрх гэхээр шүүх цагдаа, эрүүдэн шүүсэн гэх агуулгаар ойлгодог.   Энэ бүхнийг цэгцэлж, шударга ёсыг сахиулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай.  Гэхдээ үүнтэй зэрэгцээ эрх нь зөрчигдөж байгаагаа ч мэдэхгүй иргэд нийтээрээ энэ нийгмийн золиос болж байгаад анхаарах шаардлагатай. Тухайлбал, өнөөдөр гадаа гараад харвал Улаанбаатарын утааны асуудал байна.  Бид агаарын бохирдлын тухай өнгөрсөн  10 гаруй жил  ярьж, 10 гаруй их наяд төгрөг зарцуулсан байна.  Гэтэл үр дүн гарсангүй. Үндсэн хуульдаа “Хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гээд заачихсан.  Гэтэл энэ эрх хангагдаж байна уу.  Агаарын бохирдлоос үүдэн хэдэн мянган иргэний амь нас, эрүүл мэнд хохирсон бэ гэдгийг тооцоод үзвэл бас л хязгааргүй тоо гарна.   Өнөөдөр Монгол Улсад хорт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна гэсэн харамсалтай статистик байна.   Утаанаас үүдэлтэй элэгний хавдар олон тохиолдож байна шүү гэдгийг зарим эрдэмтэн судлаач хэлж, сануулж байна.  Тэгэхээр төр иргэнийхээ эрхийг хамгаалах стандартыг хангаагүйн төлөө иргэд маань буруу бодлогын золиос болж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна.  Энэ нь хүний эрхийг хангасан хот, хүний эрхийн хангасан шийдвэр, хүн төвтэй бодлого дутагдаж байгаагийн илрэл.  Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалт ч үр дүнгээ өгөхгүй явсаар иржээ. Цаашид Үндсэн хуулиа цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх үү гэсэн асуудал анхаарлын тэмдэгтэйгээр энэ удаагийн Үндсэн хуулийн өдөр өнгөрч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 7 (7503)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

5 цаг 1 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

5 цаг 8 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

5 цаг 46 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

7 цаг 2 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

7 цаг 9 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

11 цаг 53 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

11 цаг 53 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин