Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

2025-01-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б ГАРЬД

 

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд хөндлөнгөөс халдаж, гүтгэж гүжирдэх байдлаар олон нийтийн шүүхэд итгэл итгэлийг үгүй хийж байна” гэдэг. Угаасаа, шүүхийн шударга байдалд халдаж хориотой, гүтгэж гүжирдэж бүр болохгүй хуультай. Гэхдээ шүүхтэй холбоотой эргэлзээтэй, үл итгэх байдлыг бий болгосон элдэв мэдээлэл тасардаггүй. Энэ нь сүүлийн үед бүр “хүнд” болж байна. Хамгийн сүүлд шинэ оны эхний өдрүүдэд гарсан шүүхийн нэгэн шийдвэртэй холбоотой тун ноцтой мэдээлэл цацагдлаа. “…Сингапурт саатуулагдсан хүмүүсийг шүүхийн шийдвэрээр суллахыг тохиролцсон уулзалт “Энканто” саунд болжээ” гэсэн утгатай мэдээлэл долоо хоногийн өмнө олны хүртээл болов. Уг нь мөрдөгч суллах саналыг гаргаж, прокурор тэр хүсэлтийг уламжлаад, шүүх тэр дагуу шийдвэр гаргажээ. Гэвч мөрдөгч, прокурор хоёр сул үлдэж, шүүгч буруутан нь болж нүдүүлэв. Харин шүүх байгууллагын болоод шүүгчийн ажил үүргийг зохицуул, ажил хэргийн нэр хүндийг нь хамгаалж, “ариулж” байх үүрэгтэй ШЕЗ таг чиг. Ер нь сүүлийн үед “…ШЕЗ гэдэг байгууллага ямар хэрэгтэй вэ” гэдэг дээрээ тулаад байгаа л даа. Анх Н.Лүндэндорж гуайг дарга байх үед энэ зөвлөл сайн ажиллаж байсан. Гэтэл хууль нь өөрчлөгдөөд “…Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг болчихсон уу, эсвэл улс төр их хэмжээгээр оролцсоноос болсон уу, сүүлийн 2-3 жилд ажил нь, нэр нь нам уналаа. Тус зөвлөлийн даргыг нэг жилээр сонгодог болсон. Ингэж ээлж ээлжээр жилийн хугацаатай дарга болж тоглодог. ШЕЗ-ийн гишүүдэд шүүгч бус гишүүн гэж жинхэнэ “улс төрийн ажил олголт” явагддаг. Шүүхийн тухай бараг “А” ч үгүй хүмүүс ШЕЗ-ийн гишүүнээр томилогддог болсон. Тэд шүүгч нарыг сонголж томилуулах үүргээ ч бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахаа больсон. Яриад байвал хуралдсан олон асуудал энэ зөвлөлд овоорсон. Энэ талаар удахгүй дэлгэрүүлэн хүргэнэ. Ер нь бол, олон нийт байтугай шүүхийнхэн өөрсдөө ч ШЕЗ-ийг харах хэрэггүй болоод байгаа юм. Тэгэхээр шүүхийнхэнд Дээд шүүхээс нь өөр нөмөр нөөлөг болох субьект алга. Тэр дундаа, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалах үүрэг хүлээж буй юм. Сүүлд гарсан “…“Энканто” саунд тохирох уулзалт болсон” гэдэг мэдээлэл сүүл рүүгээ “видео жастис” гэдэг нэр томьёотой болоод яригдаж байна. Д.Ганзориг өмнө нь яг ийм асуудлаар буюу “телефон жастис”-ийн талаар үг хэлж байсан. Тэрээр, 2021 оны аравдугаар сарын 16-нд Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган дээр “…Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Ийм байдал биднийг тойроогүй юм шүү. Хуучин нам, төрөөс хамаардаг байсан бол харин одоо өөр этгээдээс хамааралтай болж өөрчлөгдсөн. Тэр шинэ хамаарагч нь ихэвчлэн шүүгчийн томилгоонд оролцоотой этгээд, дээд шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгч зэрэг болоод буйг судалгаа тодорхойлжээ. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, албан бус холбоо хэлхээ газар авсан, хоёрдугаарт, шалгаруулалт хийхдээ тодорхой шалгуургүй буюу хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдаг, мөн сонгон шалгаруулалтын бодит үнэлгээг харгалздаггүйд оршиж байна. Энэ урхагт байдал нь шүүгчдийн бие даан ажиллах итгэлийг үгүй хийж, “хамаарлын тогтолцоо” үүсгэдэг. Одоо бид энэ хамааралт сэтгэлгээнээс ангижрах цаг болсон” гэж байв. Тэгэхээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ. Үүнийг шүүгч нар ч, олон нийт ч хүлээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 7 (7503)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 53 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17