Б.ДОЛЖИНЖАВ
Өнөөдрийн байдлаар дэлхийд 37.4 сая хүн халдвар авч, нэг сая 77805 хүн нас бараад байна. Сүүлийн өдрүүдэд манай хөрш ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдлээ. Тухайлбал, өчигдөр 12846, баасан гаригт 12126, пүрэв гаригт 11493 хүн шинээр халдвар авчээ. Үүнээс харахад ОХУ-д өдөртөө 10 мянгаас олон хүн халдвар авч, өдөр ирэх тусам тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс тус улс өдөрт 500 мянган хүнд шинжилгээ хийхээр болсныг баасан гаригт зарлажээ.
Харин АНУ-д 7.9 сая, Энэтхэгт 7 сая гаруй, Бразилд 5 сая гаруй хүн халдвар авчээ. Үүнээс АНУ-д 219282 хүн нас барснаар тэргүүлж байгаа бол Бразилд 150 мянга гаруй хүн нас барснаар хоёрдугаарт орлоо.
Эх сурвалж:Moscow Times