Дэлхийн хүнсний хөтөлбөр Нобелийн шагнал хүртлээ

2020-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны Нобелийн шагналтнуудыг  өнгөрөгч даваа гаригаас тодруулж эхэлсэн. Одоогоор анагаах ухаан, хими, физик, уран зохиол, энх тайвны салбарын шилдгүүд тодроод байна. Тухайлбал, энэ жилийн энх тайвны Нобелийн шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгож буйг баасан гаригт зарлалаа.  “Өлсгөлөнтэй тэмцэхэд хүчин чармайлт гаргаж, өлсгөлөнг дайны зэвсэг болохоос урьдчилан сэргийлж, мөргөлдөөн үүссэн бүс нутагт энх тайван байдлыг хангахын төлөө ажилласны төлөө энэ шагналыг олгосон” гэж Нобелийн шагналын хорооны дарга Берит Рэйсс Андерсен хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа. Түүнчлэн Норвегийн Нобелийн хороо хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь өлсгөлөнгөөс сэргийлээд зогсохгүй энх тайван, тогтвортой байдлыг сайжруулахад тусална хэмээн онцолжээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөр бол хүнсний аюулгүй байдлыг хангаж, өлсгөлөнгөөс сэргийлэх зорилготой дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. 2019 онд 135 сая хүн хурц хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгдсэний  ихэнх нь зэвсэгт мөргөлдөөн, дайнаас шалтгаалсан байв.  Энэ үед Дэлхийн хүнсний хөтөлбөр 88 орны 100 сая хүнийг өлсгөлөнгөөс аварч, хүнсний тусламж үзүүлсэн билээ. “COVID-19” цар тахал дэлхийн дахинаа өлсгөлөнд нэрвэгсдийн тоог нэмэгдүүлж байна. Тодруулбал, Иемен, Бүгд найрамдах ардчилсан Конго, Нигери, Өмнөд Судан улсад цар тахлын улмаас өлсгөлөн хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр “Анагаах ухааны вакцин гарах хүртэл эмх замбараагүй байдлын эсрэг хамгийн сайн вакцин бол хоол хүнс байх болно. Дайн, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохгүйгээр бид хэзээ ч өлсгөлөнг зогсоож чадахгүй” хэмээн мэдэгджээ. Дайн, мөргөлдөөн нь өлсгөлөнг нэмэгдүүлж байгаа шиг өлсгөлөн ба хүнсний дутагдал нь хүчирхийлэл, мөргөлдөөнийг үүсгэж болзошгүй юм.

Эх сурвалж:www.nobelprize.org          

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 36 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 22 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 28 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 29 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 48 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин