АНУ-ын дэд ерөнхийлөгчдийн мэтгэлцээний эргэн тойронд

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 3-нд болно. Энэ жилийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын анхны мэтгэлцээн  өнгөрсөн сарын 30-нд болсон. Тэдний мэтгэлцээн нэг нэг рүүгээ дайрсан, доромжилсон өнгө аястай, хэрүүлээр эхэлж, хэрүүлээр төгссөн билээ. Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Жо Байдены дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Камала Харрис нарын анхны мэтгэлцээн лхагва гаригт болсон. Энэ мэтгэлцээний үйл явцыг  багцлан хүргэж байна.

“Ерөнхийлөгч ямар  том алдаа гаргасныг америкчууд гэрчилнэ”

Камала Харрис цагаач гэр бүлээс гаралтай бол Пенс цагаан арьст, консерватив үзэлтэй хүн юм. Мэтгэлцээн зуун жилд нэг удаа тохиох цар тахал одоогийн амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай, цахим хурал, жагсаал цуглаан гэсэн сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Тэд АНУ-д 7.5 сая хүн халдвар авч, сая сая Америк хүн ажлаа алдаж, сурагч, оюутнууд сургууль нь хаагдсаны улмаас гэртээ цахимаар хичээлээ үзэж, сэтгэл хангалуун бус байгаа асуудлыг хөндсөн юм.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хувьд ерөнхийлөгч Дональд Трампын бодит байдлыг эерэгээр эргүүлэх гэж хамгийн сайнааараа хичээсэн боловч өрсөлдөгч Камала Харрис мэтгэлцээний туршид өнөөгийн хэцүү байдлаас ард иргэдийг салгах хэцүү гэдгийг баталсаар байлаа. “Одоогийн ерөнхийлөгч ямар  том алдаа гаргасныг америкчууд гэрчилнэ. Учир нь “COVID-19”-ийн улмаас 200 мянган Америк хүн нас барлаа. Тэд юу тохиолдсоныг мэдэж байгаа. Гэхдээ чамд хэлсэнгүй” хэмээн сенатч Харрис Майк Пенсед хандан хэлэв. Хямралын эсрэг хариу арга хэмжээ авч чадаагүй хэмээн буруутгагдаж буй Майк Пенс цар тахлын эсрэг хийж буй өөдрөг арга хэмжээний тухай ярихыг оролдож байв. Харин Харрис цар тахлын улмаас амиа алдсан болон ажлаа алдсан олон сая Америк хүнийг өрөвдөж  байгаагаа онцолсон юм.

“Хүмүүсийн амьдралыг улс төртэй оролцуулахаа зогсоо”

Харрис мэтгэлцээнийг Трамп болон Пенс нар вирусыг намжаахад хариу арга хэмжээ авах ёстой гэсэн сэдэв рүү дахин дахин хөтөлж байв. Майк Пенс Трамп сая сая хүний амийг аварсан гэсэн баримтыг дахин ярьж,  вакциныг энэ жил гаргаж авч магадгүй гэж хэлсэн ч америкчууд 2021 оныг хүртэл вакцинтай болж чадахгүй хэмээн итгэж байгаа. Калифорниагийн сенатч Харрис  Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбургийн оронд Трампын нэр дэвшүүлсэн консерватив үзэлтэн Эми Коней Барретыг томилохыг эсэргүүцэв. Мөн тэрээр “The New York Times” сонинд мэдээлснээр Трамп 2016-2017 онд ердөө 750 ам.долларын татвар төлсөн, үлдсэнг нь яагаад төлөөгүй, мөн ерөнхий командлагч хэнд 400 сая ам.долларын өртэй болохыг мэдэхийг хүсэв. Пенс Трамп шиг "Сая долларын татвар төлсөн" гэж итгэл бус хариуллаа.

Харрис хэд хэдэн удаа “Намайг өршөөгөөрэй ноён дэд ерөнхийлөгчөө. Би ярьж байна” гэсэн үгээр Пенсийг дарж байлаа.  Учир нь Пенс Америкийн хамгийн хэцүү цаг үед амиа бодож, үл хүндэтгэсэн, вакциныг улс төржүүлсэн хэмээн Харрисыг буруутгасан юм.  Тэрээр “Хүмүүсийн амьдралыг улс төртэй оролцуулж тоглохоо зогсоо” хэмээн Харрис руу дайрч байлаа.

Камала Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны хар арьст эмэгтэй гэдгээрээ түүхэнд бичигдэж байна. Мэтгэлцээний дараа иргэдийн 58 хувь нь Харрис ялсан, 38 хувь нь Пенс ялсан гэсэн санал асуулгын дүн гарчээ. Ардчилсан намынхны хувьд Харрис Байдены нэр хүндийг унагасангүй, тэд үндэсний санал асуулгаар хоёр оронтой тоогоор тэргүүлж явна. Эцэст нь хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээний тухай бус Пенсийн толгой дээр суусан ганц ялааг онцолж, олон нийтийн сүлжээ давалгаалав.

Эх сурвалж:CNN

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 22 мин