Н.Алтанхуяг: МАН-ын гишүүд чуулгандаа суухгүй сонгуулийн сурталчилгаанд явж байна

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 40 орчим минут хоцорч эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга 30 орчим гишүүн орон нутагт ажиллаж байгааг хэлэв.  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы ирц хангалтгүй байгаад мөн өнөөдрийн чуулганы эхэнд танилцуулсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух эрхийг нь хассан хэмээн нэлээд бухимдав. Түүнчлэн гишүүдийн ирцийг бүрдүүлэхгүй бол өнөөдрийн чуулганд оролцохгүй хэмээн гарч одлоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “С.Бямбацогтын тайлбарыг сонсохгүй шүү. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэтэл хариулах хүн байхгүй гээд нэрийг минь хаслаа. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хааж байгаа юм. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой биздээ. Яагаад гишүүний үг хэлэх эрхийг хасаж байгаа юм бэ. Хэрэв ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн гэж үзэх юм бол би ҮХЦ-д хандана. 65 суудал авсан чинь хангалттай. Одоо болно. Эхний асуудал дээр үгээ хэлмээр байна. УИХ-ын дарга аа, ингэж болохгүй. Одоо орон нутгийн сонгуульд ялуулж өгвөл ингэнэ тэгнэ гэж яриад явж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна. Ингэж болохгүй. Шударга бай” хэмээсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 48 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18