Б.ДОЛЖИНЖАВ
Нагорно-Карабах бүс нутаг дахь мөргөлдөөн Туркийн идэвхтэй оролцоогүйгээр эхлэхгүй байсан гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян “AFP” агентлагт ярьжээ. Тэрээр “Туркийн бүтэн дэмжлэг, өдөөн хатгалтаар дайн хийх шийдвэр гарсан. Хэрвээ энэ маргаанд Турк оролцоогүй бол бид мөргөлдөхгүй байсан” гэж ярьсан байна. Үндэс угсаа, соёл, шашин нэг ах дүүс хэмээн Турк улс ямагт Азербайжаны талд зогсдог билээ. Энэ удаагийн мөргөлдөөнд ч Азербайжанд цэргийн туслалцаа үзүүлсэн Туркийн эсрэг арга хэмжээ авахыг шаардаж Европын хүний эрхийн шүүхэд ханджээ. Олон жил үргэлжлээд хэсэг намжсан Азербайжан, Арменийн мөргөлдөөн өнгөрсөн сарын 27-нд дахин эхлээд байгаа юм.
Эх сурвалж:Tass.com