Ираны тоглогчийн тэмцээнд оролцох эрхийг хасчээ

2020-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Ираны олон шүтэн бишрэгч Азийн хөлбөмбөгийн холбооноос “Персеполис” багийн довтлогч Иса Алкасирыг Узбекийн багтай хийсэн тоглолтын үеэр арьс өнгөөр ялгаварласан маягаар гоол оруулсан гэж үзэж тэмцээнд тоглох эрхийг нь зургаан сараар хассан шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. 30 настай тоглогчийг 10.000 ам доллараар торгосон байна.  Доха хотод өнгөрсөн сарын 30-нд Узбекистаны “Пактахор” багтай  Азийн аваргын лигийн финалын дөрөв дэх тоглолтын үеэр хоёр гоол оруулсан Алкасир хуруугаа  шанааныхаа тэнд аваачиж сөлөр нүдийг нь дүрслэн үзүүлжээ. Холбооноос үүнийг нь  ёс суртахуун,сахилгын дүрмийн 58.1 заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж арьс өнгө, хэл, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхсан үйлдэл, үгээр багийнхан, нэг тоглогчийн  нэр хүндийг гутаасан бүхнийг шийтгэнэ гэж мэдэгджээ.  Харин хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид шийдвэрийг нь шударга бус гэж үзсэн байна. Мөн тоглогч энэ үйлдлийг Ираны үндэсний лигийн тоглолтын үеэр зээдээ зориулж хийж байсныг сануулжээ. Хууль тогтоогч Ахмад Надери Ираны парламент энэ асуудалд оролцоно гэж мэдэгдсэн байна. Ираны хөлбөмбөгийн клуб ямар нэгэн арьс өнгөөр ялгаварласан үйлдлийг буруушаадаг. Гэхдээ бүх баг, тоглогчдод адилхан хандахыг Азийн хөлбөмбөгийн  холбооноос хүссэн байна. Түүнд оноосон шийтгэлийг  Азийн аваргын лигийн хагас финалын тоглолт  эхлэхээс хэдэн цагийн өмнө Саудын Арабын “Аль Насар” багтай Ираны баг тоглохоос өмнө мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

40 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 41 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 53 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 1 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18