Улстөржсөн инфляц

2014-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс 12.3 хувийн инфляцтай байна. Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барихаар ажиллаж байгаа. Ингэхийн тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөрөө дамжуулан  дэмжлэг үзүүлсэн юм. Үр дүнд нь өнгөрсөн оны бодит инфляц есөн хувьтай байжээ. Гэтэл төрөөс оюутны сургалтын төлбөр, цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаас инфляц 12 хувь болж өссөн аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны төгсгөлд инфляц өсөхөд төрийн шийдвэр нөлөөлсөн гэсэн үг. Ийм жишээ олон. Тухайлбал, сонгуулийн жилүүдэд инфляц суга өсчихөөд байдаг. Энэ нь бас л улстөрчдийн бэлэн мөнгөний амлалт, өмнөх хүмүүсийнхээ хийж байсныг үгүйсгэдэг увайгүй үйлдэлтэй нь холбоотой.

Үнэ өсч, тэр хэмжээгээр мөнгөний ханш буурахыг инфляц хэмээн товчхон тайлбарладаг. Угтаа үнэ өсч байгаа юу гэвэл өссөн. Үнийн өсөлт нь инфляц мөн үү гэвэл мөн гэдэг хариултыг сургуулийн хүүхэд ч төвөггүй хэлнэ. Харин улстөрчдийн хувьд Монгол ямар ч инфляцгүй орон. Тэр ч байтугай өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй гэж тайлбарладаг юм билээ. Харин ямар аргачлалаар яаж тооцоолдог нь жаахан сонин. “Инфляц өсөөгүй” гэж хэлснээ тайлбарлах томъёо тэдэнд үгүй. Магадгүй одоо ийм томъёоллыг хайж л байгаа болов уу. Гэхдээ олдох ч үгүй биз.

Гагцхүү инфляц тасралтгүйгээр буюу бага багаар, заримдаа үнэ огцом өссөнөөс хэрэглэгчдэд үзүүлэх “шок” нь харилцан адилгүй. Тухайлбал, гурил, будаа, өндөг, сүү, ургамлын тос гэх мэтээр ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүнүүд бага багаар буюу хэрэглэгчдийг дасгах байдлаар тасралтгүй өсч ирсэн. Мөн хувцас, гэр ахуй, өргөн хэрэглээний бараанууд ч энэ ангилалд орно. Харин 2012 онд шатахууны үнэ өссөнөөс махны үнэ огцом нэмэгдэж 10 гаруй мянган төгрөгт хүрч байлаа. Энэхүү өсөлт нь өнөөдөр ч өрхийн төсвийн зардалд ихээхэн жин дарж байгаа. Харин Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийнхөө хүрээнд мах, шатахуунд татаас өгсөн нь нүдээ олсон гэж эдийн засагчид тайлбарладаг.

Зарим хүн “Төвбанкнаас хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” инфляцийг зориудаар барьж байна” гэж шүүмжилдэг. Тэгээд л хувийн компаниудад төрөөс татаас өгөх нь зөв, буруу гээд л маргачихна. Гэтэл ийм жишиг дэлхийн улс орнуудад ч байдаг. Тухайлбал, Энэтхэгт төр нь цагаан будааныхаа үнийг барих үүрэгтэй. Тэд тэрбум гаруй хүнээ тэжээхийн тулд тариачдадаа төрөөс нь татаас өгөх маягаар шийдвэрлэдэг аж. Үүнийгээ хэдэн арван жилийн туршид амжилттай хэрэгжүүлсээр иржээ. Харин манай улсын хувьд хугацаа нь хэт богино буюу түр зууртаа гал унтраах төдийд л үнийг тогтворжуулж байгаа юм. Тиймээс  инфляц дээр хүртэл улстөржихөө болиод шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдэл гаргаад үзвэл яасан юм бол доо.   

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 36 мин