Б.ОД
ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. Манай улс есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд дөрвөн лабораторит 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Долоо хоногоор тоймловол есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-нд 4240 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Энэ долоо хоногт дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Эдгэрсэн хүний хоёр нь 45, 21 настай эрэгтэй бол хоёр нь 62, 84 настай эмэгтэй хүн байна” гэж ярилаа. Батлагдсан 313 тохиолдлоос 307 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа зургаан хүний хоёр нь хүндэвтэр, дөрөв нь хөнгөн байна.
Эх сурвалж:www.polit.mn